УИХ-ын дэд даргаар Р.Гончигдоржийг томиллоо

img

  УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах үеэр МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хойшлуулах хүсэлт тавьсан юм. Тэрбээр "Хоёр шинэ гишүүний тангараг өргүүлэх асуудлыг эхлээд шийдсэн нь зөв. Үүний дараа дэд даргын асуудлыг хэлэлцье гэсэн саналтай байна. Хэрэв хүлээж авахгүй гэвэл манай бүлэг гурав хоногийн завсарлага авъя" гэв. Гэсэн ч энэ хүсэлтийг нь УИХ-ын дарга З.Энхболд хүлээж авсангүй” Ингээд УИХ-ын дэд даргаар Р.Гончигдоржийг томилох санал хураалт болоход гишүүдийн олонхи дэмжлээ. Улмаар УИХ-ын дэд даргаар Р.Гончигдоржийг томилсон тухай УИХ-ын тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболд уншиж танилцууллаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

з а в х а р а л:
чухам үүнийг л засаж заларуул гэж АНд итгэл хүлээлгэж сонгосон саналаа өгсөн иргэдийн нэг нь би. харин эд яаж байна завхралыг улам дэгжээн хөгжүүлж байна тэхээр итгэл алдарна гэж нэг юм бас байдаг юм шүү
2013-05-10
иргэн:
энэ нэг гэзэгт бариач юм болгон дээр л дарга болох гээд гүйж байх юм. Өөр олон чадалтай хүмүүс байж л байхад. Яг л баастай бурхан шиг байх нь ардын намаас ялгараад байх зүйлгүй адилдаа адил годилдоо годил юм даа.
2013-05-10
zochin:
gonchigdorj darga devshlee bayr xurgee
2013-05-10
МАН-д тугай:
МАН (МАХН байхдаа ч) дотроо чамайг тэгвэл би ингэнэ гээд барьцаад сурчихсан заншлаараа асуудалд хандах юмаа. Чи Эрдэнэтээс идэж байгаа бол би МИАТ-аас, би ч татвараас гэх мэтээр барьцаа зан нь юм болгон дээр л
2013-05-10