1000 сувилагч чуулна
Дэлхий дахинаа жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг сувилагч нарын баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Уг өдөртэй холбогдуулан Монголын сувилагчдын нийгэмлэгээс "Сувилагч таньдаа баярлалаа” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээний хүрээнд өнөөдөр 14.00 цагт Тусгаар тогтнолын ордны Бага танхимд 1000 сувилагч чуулахаар болжээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ