“100 төгрөгийн үнэ цэнэ” аян эхэлжээ
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Хуримтлалын бүлгүүдийн холбоо хамтран “100 төгрөгийн үнэ цэнэ” аянг эхлүүлжээ.
Уг аян энэ сарын 28-ныг хүртэл зохион байгуулагдах бөгөөд энэ хугацаанд иргэдэд 100 төгрөгийн үнэ цэнийг ойлгуулах аж. Аянд Дархан-Уул аймгийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэг, аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагууд, ард иргэд оролцож байгаа юм байна. Тэдний дунд хандивын тэмдэгтэй аяны хайрцагыг аялуулж байгаа аж. Түүнчлэн аяны хүрээнд “Хог хаягдлаа зориулалтын саванд нь хийж хэвшицгээе”, “Гялгар уутнаас татгалзъя” уриалгыг гаргажээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ