Д.Түвшинтөр: Бүсгүйчүүдээ, эрчүүдийг уучилж байгаарай

img

  “Х-ТҮЦ” продакшнаас өрх тусгаарлаж “Эмоци” хэмээх хамтлаг байгуулсан жүжигчин Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар анхны уран бүтээлээ хүргэхэд бэлэн болжээ. Тэд залуу жүжигчин, дуучдаар хамтлагаа бүрдүүлж “Эрчүүдийг уучил” нэртэй хошин шоугаа өнөөдрөөс Тусгаар тогтнолын ордонд тоглож эхэллээ. “Эмоци” продакшны анхны бүтээл болох “Эрчүүдийг уучил” тоглолтод СТА, жүжигчин Б.Баатархүү, жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр, жүжигчин, бүжиг дэглээч Г.Ган-Очир, дуучин “Хатариш” Мино буюу Т.Номин, Ж.Мөнгөнсүх нарын уран бүтээлчид хамтран тоглож байгаа юм. Тус хамтлагийн жүжигчин Д.Түвшинтөртэй ярилцлаа.

.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тоглолтын бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Баярлалаа.Танай сайтын нийт уншигчдад ч бас энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Бидний анхны уран бүтээл болох “Эрчүүдийг уучил” шоу драм өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Хүнд анхны юм гэдэг хамгийн чухал, хамгийн хариуцлагатай. Бид залуу хүмүүс учраас эзэмшсэн мэргэжлээрээ өөрсдийн хүч хөдөлмөрөө сорьж үзье, эрсдэлийг үүрье гэж шийдээд энэ хамтлагийг байгуулсан юм.

.

-"Эмоци" продакшн яг хэзээ байгуулагдсан бэ. Хамтлагийн бүрэлдэхүүнд хэн хэн багтаж байна вэ?

-"Эмоци" продакшн маань гуравдугаар сарын дунд үеэс албан ёсны үйл ажиллагаагаа явуулаад, бэлтгэл ажилдаа орчихсон байсан. Яг урлагийн хамтлаг байгуулах зөвшөөрөл, тамга тэмдгээ холбогдох байгууллагаас  дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүлээж авлаа. Манай продакшнд одоо албан ёсоор жүжигчин Д.Төвшинтөр миний бие, жүжигчин Г.Нарансолонго, жүжигчин Б.Баатархүү ах маань, Тэмка, мөн СУИС-ийг төгсөөд жүжигчний уран бүтээлээ эхлэх гэж байгаа оюутан залуус зэрэг уран бүтээлчид харьяалагдаж байна. Мөн манай тайзны хөдөлгөөний найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, жүжигчин найруулагч Г.Ган-Очир ажиллаж байна. "Эмоци" продакшны зохиолч, зөвлөхөөр А.Миеэгомбо мөн Ж.Оргил гэж туршлагатай зохиолч, яруу найрагч нар гэх мэт хамтран ажиллаж байгаа хүмүүс, дэмжиж буй байгууллагаа дурдвал их урт жагсаалт гарах байх. Ерөнхийдөө бид 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолт хийхээр зорьж байгаа. Арын албаны хүмүүсээ нэмбэл 30 гаруй уран бүтээлч болно. Тайз, гэрэл чимэг, дуу хөгжмийн хувьд шинэлэг байхаар төлөвлөсөн. Ая зохиогч Оки маань бидэнтэй хамтарч байна.

.

-"Эрчүүдийг уучил". Энэ жүжгийнхээ тухай ярихгүй юу. Танай хамтлагийн анхны уран бүтээл юуны тухай өгүүлэх бол гэдэг нь уншигчдад сонин байна байх?

-Энэ уран бүтээл маань цэвэр драмын жүжиг биш. Тайзны олон төрөл үзэгдлүүдээр баяжуулсан шоу драм юм. Яахав эрчүүдэд өгөх зөвлөгөө, бүсгүйчүүдэд өгөх зөвлөгөө энэ тэр гэж байдаг шүү дээ. Түүн шиг жүжгийн маань агуулга эрчүүдэд хувь хүн, нийгмийн байдалтай холбогдсон зөвлөгөө маягаар тусах бол, бүх бүсгүйчүүдэд эрчүүдээ уучилж байгаарай гэсэн уриалга дэвшүүлэх болов уу. Эрчүүд юун дээр алдаа гаргаж, бүсгүйчүүдийг хэрхэн гомдоодог. Залуу хосуудын амьдралд ямар бэрхшээл тулгардаг, тэр бүхнийг хэрхэн урнаар даван туулж алдсан алдаагаа засч болох вэ гэх мэт асуудлыг хөндсөн байгаа. Хамгийн гол нь ямар ч алдаа гаргасан эр хүнийг уучилж байгаарай гэсэн санааг бүсгүйчүүдэд дэвшүүлж байгаа юм.

.

-Таныг "Х ТҮЦ" продакшнаас гарах болсон шалтгааныг зарим хүмүүс таны хамгийн сайн найз, хөрш гэгддэг жүжигчин Батаатай холбон тайлбарлаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Харин зарим хэвлэл мэдээллээр тэгж бичсэн байсныг уншсан. Батаа маань намайг “Х ТҮЦ" продакшнаас гарахад нөлөөлсөн юм байхгүй. Харин шинэ уран бүтээлд найзаараа туслуулах юм байна уу, яах уу энээ тэрээ гэж ярьсан яриа бий. Тэгээд ч найз маань өөрийнхөө замаар өөр хамтлагт харъяалагдаад амжилттай уран бүтээлээ хийгээд явж байгаа.

.

-Шинэ хамтлаг байгуулах болсноо “Х-ТҮЦ" продакшны хамт олондоо хэлэхэд тэд яаж хүлээж авсан бэ?

-Тэд маань их уриалагхан хүлээж авсан. Хүүхэд эрийн цээнд хүрэхээрээ бие дааж амьдрал үзэж, аав ээжээсээ өрх тусгаарладаг. Үүний нэгэн адил залуу уран бүтээлч бидний хувьд өөрсдийн гэсэн хамтлаг байгуулаад хүч бололцоо, мэргэжлийн чадал чансаагаа дайчлан ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэхэд тэд маань биднийг дэмжсэн. Дэмжсэний үндсэн дээр ч бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа. Аглуу, Онон ах нар маань "Х ТҮЦ" продакшны уран бүтээлч байсан хүмүүсийн хувьд жүжгийн чанар чансаа, утга агуулгад их анхаарч байгаарай гэж зөвлөсөн. Тэгэхээр бидний хооронд ямар нэгэн гадуур бичээд байгаа шиг үл ойлголцол байхгүй гэдгийг хэлмээр байна. Цаашид "Х ТҮЦ" продакшнаас улбаалсан хамтлаг уран бүтээлчид гэдэг утгаараа үргэлж шинэлэг чанартай уран бүтээл хийдэг арга туршлагаас нь суралцана гэж бодож байгаа.

Ер нь бол дөнгөж сургуулиа төгсөөд, юу хийх учраа олохгүй явах үед "Х ТҮЦ" продакшны ах эгч нар намайг тосон авч гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөнд би үргэлж баярлаж явдаг. "Х ТҮЦ" продакшн бол шинэ залуу уран бүтээлчдийг, ялангуяа намайг өдий зэрэгтэй  явахад их үүрэг гүйцэтгэсэн. Зөвхөн энэ хамтлагийн тухай ярихад урлагт намайг өлгийдөн бойжуулсан  миний ээж, аав гэсэн үг шүү дээ.

.

-Жүжигчин Б.Баатархүү бол туршлагатай, чамгүй олон дүрээрээ олонд танигдсан хүн. Харин танай хамтлагийн гишүүн болох саналыг та бүхэн түүнд тавив уу, эсвэл жүжигчин маань өөрөө хүсэлт гаргав уу?

-Баатархүү ахыгаа бид албан ёсоор хамтлагтаа урьсан. Баатархүү ах ч биднийг дэмжээд зөвшөөрсөн. Өмнө нь бид хамтран ажиллаж байсан болохоор санаа оноо нийлэх, гар нийлэх тал дээр илүү байдаг юм. Бидний дэргэд харьцангуй ахмад уран бүтээлч төдийгүй төлөвшин тогтчихсон хүн учраас бидэнд түүний туршлага, дадал чадвар ихээхэн дэм болж байгаа.

.

-Аливаа жүжиг, шоу драмд зохиол нь чухал үүрэг гүйцэтгэдэг. "Эрчүүдийг уучлаарай" жүжгийн зохиолыг хэний ямар бүтээлээс сэдэвлэсэн бэ, эсвэл хүнээр бичүүлэв үү?

-Сэдэвлэсэн хэд хэдэн зохиол байгаа. Дөрвөн өөр төрлийн жүжгээс гол гол санааг нь тусгаж аваад хамтлагийн өнгө төрхийг шингээсэн өвөрмөц үзэгдлүүдээр баяжуулсан юм. Тухайлбал, сэдэвлэсэн зохиолуудын зарим нь дандаа эрчүүдийн тухай өгүүлэх үзэгдэлт жүжиг байгаа бол зарим нь хорвоо ертөнцийн сонин содон зүйлийн тухай өгүүлсэн байх жишээтэй. Тэр бүхнээс багцлан шоу драмдаа тусгаж байна.

.

-"Мөрөөдлийн театр", "Найзууд театр" гэх зэрэг маш олон хамтлаг продакшн бий боллоо. Өрсөлдөөн ч их болно. "Х ТҮЦ" продакшнтайгаа ч бас өрсөлдөнө гэсэн үг биз дээ?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэхдээ ямарваа нэг салбарт өрсөлдөөн бий болно гэдэг хөгжихийн үндэс гэж боддог. Бидний хувьд анхны уран бүтээлээ сайн хийхийн тулд чармайж байна. Магадгүй энэ тоглолтоос манай хамтлагийн хувь заяа шийдэгдэх учраас гол анхаарлаа тоглолтдоо хандуулсан.

.

-Танай шоу драм далайцтай тоглолт болох нь ээ дээ. Жүжигчид, тайз гээд л. Бүтэн хот бий болгож тайзаа зассан харагдаж байна?

-Харин тийм. Бид далайцтай шоу хийх гээд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Хамгийн гол дүгнэлтийг үзэгчид л хийнэ. "Эмоци" продакшны анхны бүтээл хэр эмоцитой болж байна, чанар чансаа нь ямар байна, үзэгчдийн сэтгэлд хэр нийцсэн бэ гэдэг нь бидний хувьд чухал. Харьцангуй залуу уран бүтээлчдийн анхны тоглолт гэдэг утгаараа бид туршлагагүйтэж магадгүй. Аль болох алдаа гаргахгүй байх талаас нь ажиллаж байгаа боловч ямарваа нэг юманд  алдаа гарчихаад байх нь олонтаа тохиолддог.

.

-Шинэ айл болоход ч их асуудал тулгардаг. Шинэ хамтлагт ч бас багагүй хүндрэл учирч байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Шинэхэн хосууд, залуу гэр бүлд цай уух нэг аяга ч хэрэгтэй байдаг шиг бидэнд ч бас аяга таваг, байр сав, ширээ сандлын хэрэг байна. Жижиг сажиг асуудлуудыг ярих юм бол ч тоочиж дуусахгүй.

.

-Та Тэмка, Нарансолонго нарыг энэ хамтлагт орсон гэнэ. Харин нөгөө хоёр маань таныг "Эмоци" продакшнд орсон гээд байх юм. "Эмоци" яг хэнийх нь санаачилга юм бэ?

-Ер нь залуучууд нийлээд нэг хүчээ үзье гэдэг санаачилгыг бид хамтдаа гаргасан юм. Бид гурав сууж байгаад хэдүүлээ продакшн  байгуулаад үзвэл яасан юм. Өөрсдөө кино хийж, жүжиг тоглож, өөрсдөө клип хийвэл яасан юм гэж ярилцаж байгаад л хамт шийдвэр гаргасан асуудал л даа. Түүнээс биш тэр энэ тэгсэн ингэсэн гэдэг ч юм уу, эсвэл ятгаж, хатгаад байсан зүйл байхгүй ээ. Энэ яриан дунд маань ч өөр бусад хүмүүс байсан. Харамсалтай нь тэд одоо бидэнтэй хамт байхгүй байна л даа.

.

-"Эмоци" гэдэг нэрийг яагаад өгөх болов. Сэтгэл хөдлөл гэсэн үг биз дээ, тийм ээ?

-Аа тийм. Нэрээ бид нар их ярьсан юм. Янз янзын л нэр дэвшүүлсэн. Сүүлдээ бүр хүүхдэд нэр өгөх гэж байгаа юм шиг будаанд хийгээд шигших үү, яахав гээд зөндөө л юм болсон. Шинэ хамтлаг олон нийтэд танилцуулахад нэр хамгийн чухал. Тэр үүднээс олон хүн бидэнд нэр санал болгож байснаас "Эмоци" гэдэг нэрийг Ганаа бид хоёр анх санаачилж, нөгөө хэд маань ч дуу нэгтэйгээр дэмжсэн л дээ. Агуулгын хувьд Эмоци буюу сэтгэл хөдлөл бол хүн бүхэнд байдаг. Тэр тусмаа жүжигчин хүнд илүү давамгай байх ёстой. Жүжигчин хүн дүрдээ орж сэтгэлээ хөдөлгөж байж тайзан дээр амьдардаг. Үзэгчид ч мөн жүжигчний чадварлаг тоглолтод автаж сэтгэл нь хөдөлдөг. Тэгэхээр үзэгчид болоод жүжигчнийг холбож байдаг тэр нарийн сэжим "Эмоци" гэдэг зүйлээр продакшнаа нэрлэсэн нь алдаагүй байх аа.

.

Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Zaluuchuudaa uragsnaa amjilt bariin suul bsanaas batganii tolgoi uvsan deeree gej hicheegeerei dahin amjilt
2013-05-13
Undral:
hedii boltol uuchluulah gee veee
2013-05-13
Oogii:
Amjilt ,, xtuts" bol yaltchgui Mongoliin ineed huuriin beleglel bolson hamtlag,, tuunees salbarlan garch irj bui zaluus mundag l bgaa gej bodjiin
2013-05-13
ZaZa:
Toglolt vzsen bvgdeere chadvar muutai ontsgvi bolson bnle
2013-05-12
otgonbat:
Amjilt husiye zorilgo b,had temuulel bii. Temuulel b,had amjiltand hurchil taaraa
2013-05-12
нарангиймаа:
тэнэг л юм хийж байна даа яавч х түц-эд байсан шигээ хамтлаг болж ансамбель болж чадахгүй дээ батааг л хар лдаа онцгүй л байгаа биз дээ яг л тийм юм болнро Батааг анх гархад нь тэгж бодогдсон одоо х түцэд байсан шигээ хөөрхөн өөртөө таарсан дүр олж тоглож чадахгүй зүгээр л нэг марзан гар болсон байна лээ яг тийм л юм болно Хослон тоглож та нарыг авч явдаг байсан алтан портнерууд чинь байхгүй байгааг мэдэж байгаа биз дээ та 3 хэнтэй байгаад ч дэмий дээ дэмий
2013-05-12
ZaZa:
Toglolt vzsen bvgdeere chadvar muutai ontsgvi bolson bnle
.....:
amjilt xvsiee
2013-05-11
demjinee:
Za bi ta nariig Yanjinlhamad zahij ogie doo!
2013-05-11
zochin:
uul uurhain tuhain tuhai unen medeelel um bol oor saitad tavibal ur dund hurne
2013-05-11
namuuhan:
amjilt husiy
2013-05-11
Mundag:
Ta nary amjilt xvsei mash ix uran bvteel gargaarai amjilt
2013-05-11
намуун:
эмоцийнхонд амжилт хүсье заавал үзэх болноо
2013-05-11
тэмцэгч:
тэр өвөрмонгл яахаараа манай монголд эрх эдлээд баялаг хулгайлж эзэмшээд байгаа юм бэ,АТГ өгч шалгуулаач.
2013-05-11
zochin:
Gan-Ochir gej Ungut ineeded bdg jujigchin nairuulj bga bol udahgui Ungut ineediin araas orj dampuuahiin tsondon do
2013-05-11
tstsg:
amjilt hmmmmm
2013-05-10
zochin:
zaa tyslah dyrdee l gaigyi bj bolimoor ium hymyys dandaa mrzaganasan ium yzne gedeg iu l boldoo.
2013-05-10
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАНГИЙН ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ ” МОНЭКО” КОМ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАНГИЙН ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ ” МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-10
тэмцэгч:
тэр өвөрмонгл яахаараа манай монголд эрх эдлээд баялаг хулгайлж эзэмшээд байгаа юм бэ,АТГ өгч шалгуулаач.
UZEEGUICH:
EX ORON GER BULEE URIRDAN ZALJ YBJ CHADAXGUI EMEGTEICHUUDECE UUCHLALT GUIGAAD YBBAL ENE EX ORONG XEN UDIRDAN ZALAX BOL TEXDE JIJIGIIGCHIN UZEEGUI BOLXOOR BURUU OILGCN BAIJ BOLN UUCHLARAI
2013-05-10
Тэнгэр:
За та бүхэндээ амжилт хүсье. Зүтгээд бай зүтгээт бай. Та нар чадна дийлнэ ялна шүү... Янжинлхам өршөөг
2013-05-10