МАХН Ерөнхийлөгчийн сонгуулиас татгалзах уу

img

 

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ирэх зургадугаар сард тохионо. Энэхүү сонгуульд УИХ-д суудалтай намуудын төлөөлөл нэр дэвшин өрсөлдөх эрхтэй. Одоогоор МАН-аас УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ, АН-аас одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшин өрсөлдөх батламжийг намаасаа аваад байгаа билээ. УИХ-д МҮАН-МАХН эвсэл болон оролцсон ч ерөнхийлөгчийн сонгуульд эвсэх эсэхээ албан ёсоор  мэдэгдээгүй. Гэхдээ МҮАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга М.Энхсайханыг нэр дүвшүүлэх талаар яригдаж буй.

. Харин МАХН-ын хувьд тус намын дэд дарга Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн Л.Цог, Сангийн сайд Ч.Улаан нарын нэгийг нэр дэвшүүлэх талаар яригдаж байсан. Тэд дээрх дөрвөн нэр дэвшигчийн хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх талаар өчигдөр Гүйцэтгэх товчооны хуралдаанаар шийдвэрлэж, улмаар 15 цагт товлогдсон Бага чуулганаараа хэлэлцэн батлах байв. Гэвч Бага чуулган өнөөдөр болон цуцлагдаж, нэр дэвшигчийн асуудал асуулт болон үлдээд байв.

. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр тус нам энэ удаагийн сонгуулиас татгалзаж магадгүй бололтой. Тэд сонгууульд нэр дэвших боломжоо намын даргаа ялаас чөлөөлүүлэх боломжоор солих талаар ярилцаж байгаа гэнэ. Тус намыханы үзэж буйгаар улс төрийн хилс хэргээр хоригдоод байгаа намынхаа даргыг яаралтай эмчлүүлэхэд журмын нөхөд зорилго нэгдэж, сэтгэл шулуудсан. Жил тойрон шоронд хоригдсон экс Ерөнхийлөгчийн биеийн байдал төдийлэн  сайнгүй байгаа. Хэрэв  эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг харгалзан үзээд хууль хяналтын байгууллага эргэж шийдвэрээ нягталвал түүнийг эмчилгээнд явуулах хувилбарыг сонгоход бэлэн байгаа гэнэ. Тиймээс МАХН-ын хүсэл бүтэх эсэхийг таах аргагүй, Монгол улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд яригдах асуудал.

. УИХ-д суудалтай намууд энэ сарын 12-ны өдөрт багтаан 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ нэрсийг өгч дууссан байх ёстой. Уг нь МАХН-ын гишүүд УИХ-ын гишүүний эрхийг ард түмний нэрээр авсан. Гэвч тэд намын даргынхаа эрх ашгийг ард түмний эрх ашгийн өмнө тавьдаг гэдгээ дахин батлан харуулсан үйл явдал өрнөж магадгүй бололтой.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zov sanaa:
Elbegdorj songogdoh ni gartsaagui tul sanal negteigeer demjeed songuulid zartsuulagdah ter ih mongiig yadarsan ard tumendee tentsuu huvaagaad taraaj ogie!!!!
2013-05-11
ард түмний татвар:
ард түмний татварын мөнгийг хэмнээд сонгуулиа хийхгүй байвал яасийн. тэртэй тэргүй Элбэгээ ялахаас хойш. сонгуулийн төсвийг ард түмэнд нь тараачихгүй юу доо эсвэл үйлдвэр барьчих
2013-05-10
Husel:
kkkkkkkkkk Ih l sonirholtoi songuuli boloh geed bn daa. Gehdee hamagiin gol ni Mongolchuud bid hoorondoo ev negdeltei bh yostoi. Baterdene ch bai Elbegdorj ch bai Terbishdagva ch bai hen ch garsan ter ni Mongolchuudiin bidnii songolt.Evtei hoorondoo ev negdeltei soyoltoi bj songuulidaa idevhitei oroltsoh ni irgen buriin uureg ium daa.
2013-05-10
Vbbkkk:
TBDg devshuulbel chancetai. AN namiin barizaand orood debshuulejgui bgaamuu?
2013-05-10
Боломжоо ашигал:
Даргыгаа гаргаж авах санаатай юм бол Бат-Эрдэнийг дэмж. Тэрний төлөө бүх боломжоо ашигал. Бат-Эрдэнэ ялж гарвал Энхбаяр шоронгоос гарах болно. Харин сонгуульд оролцохоос татгалзвал даргыгаа шоронгоос гаргахаас татгалзсантай адил
2013-05-10
zaya:
MAXH NAM MAH NAMTAI NEGDEJ BJ L AMJILTAND HVRNE BVH ZVIL DEER
2013-05-10
songogch:
Terbishdagwa dargiigaa dewshuuldeg bga da
2013-05-10
sandag:
huue MAN-iig demjeed orchih 1 sumaar 100 tuulai buudna daa
2013-05-10
Husel:
kkkkkkkkkk Ih l sonirholtoi songuuli boloh geed bn daa. Gehdee hamagiin gol ni Mongolchuud bid hoorondoo ev negdeltei bh yostoi. Baterdene ch bai Elbegdorj ch bai Terbishdagva ch bai hen ch garsan ter ni Mongolchuudiin bidnii songolt.Evtei hoorondoo ev negdeltei soyoltoi bj songuulidaa idevhitei oroltsoh ni irgen buriin uureg ium daa.
mongol:
khhk hiih yumaa ch olj hiij chadahgui heden hun l bdag yum bn doo
2013-05-10
saruul:
ЗӨВ Ш ДЭЭ. НАМЫН ДАРГЫНХАА ТӨЛӨӨ Л ЯВСАН НЬ ДЭЭР Ш Д. АРД ТҮМЭН Ч ГЭХ ШИГ ХААНА БАЙГАА ЮМ ТЭР АРД ТҮМЭН. ИЙМ ХАРГИС АРД ТҮМЭН БАЙДАГ ЮМУУ. МАХНынхан ДАРГЫНХАА ТӨЛӨӨ Л ЯВСАН НЬ ДЭЭР ЗӨВӨӨ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙГАА.
2013-05-10