Түймрийн улмаас хоёр хүний амь эрсдэв

img

  Хэнтий аймгийн Хэрлэн, Батноров сумын нутгийг хамарсан түймрийн улмаас хоёр хүний амь эрсдэж, хоёр хүн түлэгдэн эмнэлэгт эмчлүүлж байна. Мөн түймрийн улмаас мянга гаруй хонь хуйхлагдсан тухай Хэнтий аймгийн сэтгүүлч Б.Батцэцэг цахим хуудсанаа бичжээ. . Тэрбээр “Хайхрамжгүй нэгний ганц ширхэг тамхины ишнээс болж гарсан Хэрлэн, Батноров сумын нутгийг хамарсан түймрийн улмаас хоёр хүний алтан амь эрсдэж хоёр хүн үхэл амьдралын зааг дээр байна. Мөн мянга гаруй хонь хуйхлагдсан байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын нөөцөөс тус айлд хоёр сая төгрөгийн хандив өргөсөн бол Дэлхийн Зөн Монгол олон Улсын байгууллагын Хэнтий хөгжлийн хөтөлбөрийн хамт олон хоёр сая төгрөгийн гэр өглөө. Бэрх тосгоны хамт олон багагүй хандив цуглуулж 1-р багийн иргэд юу байна түүгээрээ туслаж байна даа. . Монгол хүний сэтгэл гэж үнэхээр сайхан юм хэмээн тэдэнд тусалж байгаа хүмүүсийг хараад бодож зогслоо. Манай зарим хүмүүс тамхи татахдаа анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Ганц цогноос болж хичнээн их гарз хохирол учирч байгаа билээ” хэмээн түймрийн гай гамшигаас сэрэмжлүүлэн сэтгэл эмзэглэмээр дүр зургийг оруулжээ. . Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bayralcan xeree ydaxgvi baxirch zovoj yavaa xvneer ylc tor xiicen ta elbegxyjaataigaa xaraal edeeree
2013-05-11
x xxx:
um ma ni bad mi hum. hunii bolgoomjgui uildlees garsan uil ybdlaar uls tor bitgii hii .gehdee egbegiig demjne ee. ....
2013-05-10
x xxx:
bi ymar ch huuli zorchson ug heregleegui.deer bichsen hunii ug tiim saihan ym bichee yu .uher mini.
2013-05-10
Борхүү.:
Их сонин юм шүү.Бат-Эрдэнэ нэр дэвшисэн өдөр Хэнтийд түймэр гарч хүн нас бараад.Элбэгээ дэвшисэн өдөр Улаанбаатарт бороо орж цаг тавигдаад мөнч сонин юм даа.
2013-05-10