
Барилгын салбарынхны бодлого, эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, технологийн асуудал зэргийг багтаасан “Construct Mongolia 2013” олон улсын барилга бүтээн байгуулалтын салбарын хурал болох гэж байна.
Энэхүү хурлыг Монголын ногоон барилга консул болон Монголын экспортлогчдын холбооноос энэ сарын 13-14-ний өдрүүдэд “Чингис” зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
Тус форум, үзэсгэлэнгийн бүртгэл эхэлсэн бөгөөд Төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, барилгын компаниуд, банк санхүү, хөрөнгө оруулалтын институт, инженерийн болон менежмент зөвлөгөөний фирмүүд, барилгын материал үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, тоног төхөөрөмж болон бүх төрлийн ханган нийлүүгчид оролцох боломжтой аж.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ