Хорин зургаан жил гар хүрээгүй замаа хотын удирдлагууд хориглосон шийдвэрээрээ хамгаална

img

 

Урин цаг ирэхэд Улаанбаатарчууд уур уцаараа бардаг. Арай хийж утаанаас салж цэвэр агаараар амьсгалах гэтэл замын түгжрэл, тоос шороо гээд тэднийг бухимдуулах зүйл бишгүй. Харин энэ жилээс зам барилгын ажил аажуу эхэлж байгаа болоод ч тэрүү эсвэл нийслэлийн удирдлагууд замын хөдөлгөөнөө дугаараар зохицуулдаг болоод ч тэр юм уу замын түгжрэлээс үүдэлтэй хямрал бага байх шиг. Энэ жилийн хувьд 18 газарт зам барилгын ажил явагдаж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр гэхэд л Олимпийн гудамж, сэлбийн гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Мөн энэ сарын 4-нд хөдөлгөөнийг нь хязгаарласан Дандарбаатарын гудамжны хучилтын ажил эхлэхэд бэлэн болсон талаар албаныхан мэдээлж байна. За, хотын төвийн замууд ийнхүү хэд хоног хаагаад замаа шинэчлээд байдаг юм байж. Харин захын хорооллын ялангуяа хот руу орж ирж байгаа замууд яах вэ? Хот руу орох гээд хээв нэг явж байхад машины дөрвөн дугуйг тарж унагах шахдаг зам олон байдаг. Ямар сайндаа л гадныхан монголын замд бүүвэйлүүлдэг ёжлуулахав дээ. Тэдний нэг нь Био-гийн зам. Энэ жилийн зам засварын ажил жинхэнэ там болсон энэ замыг засварлах ажлаар эхэлсэн. /Зургийн тайлбар: 22 товчооны зам/

Учир нь Нисэхийн товчооноос Биокомбинат хүртлэх авто замыг 1972 он, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд түүнээс хойш ганц ч удаа их завсар хийгдээгүй юм. Бүхэл бүтэн 20 гаруй жил гар хүрээгүй энэ замыг шинэчлэх ажилд нийслэлийнхэн ихэд санаа тавьж байгаа сурагтай. Арга ч үгүй биз 30,4 тэрбум төгрөгөө хэн ч салхинд хийсгэхийн хүсэхгүй шүү дээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Нисэхийн товчоо – Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Тотал Инж” компанид хариуцуулан өгөхдөө хаана хаанаа хариуцлагатай ажлыг үүрэгдсэн. Мөн тус компанийнханд талархал илэрхийлсэн. Учир нь энэ замыг 2014 онд хүлээгэн өгнө гэж гэрээн дээрээ заасан ч хариуцагч компанийхан ирэх 11 дүгээр сар гэхэд хүлээлгэн өгнө хэмээн амласанд ийнхүү хотын дарга талархжээ. Уг нь энэ зам ийм гамшиг дээрээ тултлаа муудахгүй байсан юм. Нийслэлийн ойролцоогоос хайрга олборлодог компанийн том оврын машинууд өдөржин холхисоор ийм байдалд хүргэсэн. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ замыг ашиглалтанд орсоны дараа том оврын машиныг хөдөлгөөнийг хорих шийдвэр гаргахаар болсон байна. Уг нь шинэхэн ашиглалтанд орсон замуудаа энэ мэтээр эхнээс нь ариг гамтай хэрэглээд явбал насжилт нь удаан, нийслэлчүүд ч уцаар багатай байх биз ээ. Тиймдээ ч түүний гаргасан шийдвэрт нийслэлчүүд талархаж байна. /Зургийн тайлбар 22 товчооны шинэчлэгдэж буй зам/

Түүнээс гадна наадам ойртонгууд л санадаг нэг зам бол яах аргагүй 22 товчооны зам. Сүүлийн хоёр жил энэ зам жолооч болон ойр хавийнхныг үнэндээ байж суухын аргагүй болгож байгаа. Энэ хавьд өдөрт дор хаяж гурав, дөрвөн машин мөргөлддөг гээд бодохоор ямархуу зам гэдэг төвөггүй санаанд бууж байгаа биз. Уг нь замын үе үеийн удирдлагууд наадмаас өмнө бэлэн болго гэсэн лүндэн буулгадаг ч гүйцэтгэгч компаниуд нь элдэв шалтаг тоочсоор өнгөрөөдөг. Харин олон дуншсан энэ зам өнөө жилээс гараас гарах нь. Тус замын ажлыг “Чи Чи Ха Ар" ХХК, “Бэрх Зараа” ХХК, “Эрдэнэ зам” ХК, “Тэгшт плант” ХХК зэрэг компаниуд олны хүчээр дуусгахаар ажиллаж байна. Наадам айсуй. Наадам ч яах вэ, болдгоороо болно. Харин түүнээс өмнө 22-ын товчоо орчмын зам л гэх асуулт хариулттай болж, ирэх долдугаар сарын 5 гэхэд ашиглалтанд оруулахаар шамдуулж эхэлж. Ер нь тухайн улс орны хөгжлийг замаар нэг шалгадаг гэдэг. Манайхан нэг үеэ бодвол замаа тавьж сурч байгаа. Заримдаа амралтын өдрүүдэд хөдөлгөөнийг нь хаагаад зам хийчихдэг үе ч бий. Дээр нь нийслэлийг энэ жил өөр хүмүүс удирдаж байгаа. Тэд хэр удирдаж, хэр ажиллаж байгааг үүнээс л харна. Гэхдээ тэдний ажлын эхлэл ийнхүү сайн тавигджээ. Гараа сайн бол бариа сайн гэж..

26 жил гар хүрээгүй Био-гийн зам

Засвар шинэчлэлийн ажил ид өрнөж байна

Эх сурвалж: http://chuhal.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
biokompinatad els hairganii uil ajillagaa yavuulj zam evdej toos shoroo bosgoj baigali suitgej baigaa kompaniuudiin uil ajillagaag taslan zogsooh heregtei.
2013-05-10
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАНГИЙН ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ ” МОНЭКО” КОМ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАНГИЙН ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ ” МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-10
bayrlalaa:
bi bvr setgel hudluud uilah ni ee bayrlalaa
2013-05-10
khun:
22 tovchoonii zam ch dee nodnin hiisen ni nuh bolj guitssen baina bilee
2013-05-10
иргэн:
та бүхэн офирцерийн ордоноос улаанхуаран орох замыг сурвалжлаарай. хийсэн зам нь арай дэндүү. ийм зам хийсэн компани энэ жил дахиад өөр 1 газар бас халтуур хийх гээд явж байгаа даа. улсын хөрөнгийг ингэж сүйтгэж байгаа хүмүүстэй хэзээ хариуцлага тооцдог болох юм бол. монголчууд хийж чадахгүй байгаа бол гадныхнаар замаа хийлгэмээр юм. тэгвэл жил болгон зам хааж нервээ барахгүй ш тэ. нарны замыг хар. япончуудаар замаа тавиулья
2013-05-10