
АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 6-нд Монголын говиос олдсон 70 сая жилийн тэртээх үлэг гүрвэл Тиранозавр Батаарын ясыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон билээ. Өчигдөр Монголын тал Тиранозавр Батаарыг Нью-Йоркийн Сурраундарт компаний байр руу ачуулж баглаа боодлын ажлыг албан ёсоор эхлүүлээд байгаа. Мөн Эрик Прокопигоос хураасан бусад таван үлэг гүрвэлд өөр өмчлөгч тодролгүй хоёр сар болсон тул Монгол Улсад буцаах шүүхийн шийдвэр өнөөдөр гарсан байна. Түүнчлэн Т-батаараас гадна АНУ, Англиас олдсон нийт 22 үлэг гүрвэлийг хэзээ хүлээж авах асуудлаар маргааш Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл албаны хүмүүстэй Вашингтонд уулзахаар болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ