МУИС-ын багш нарыг хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
Их хэмжээний авлига авсан МУИС-ийн Худалдааны сургуулийн найман багшид холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 08.30 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн. Харин шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Жилийн өмнө тус сургуулийн багш болох Б.Жавхлантөгс нар нь төгсөх ангийн оюутнуудаас дүнг нь засч өгөхөөр авлига авдаг байсан нь тогтоогдсон юм. Тэд оюутан нэг бүрээс 400-700 мянган төгрөг авсан хэмээн мэдүүлжээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ