Гандан дахь нийтийн байруудад шалгалт хийж байна
Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ, ОБЕГ, Эрүүл мэндийн нэгдэл, МХЕГ хамтран 16 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гандан дахь нийтийн байруудад яг одоо шалгалт хийж байна. Учир нь тус газарт байрлах нийтийн байруудтай холбоотой санал гомдол сүүлийн үед Баянгол дүүргийн ЗДТГ-т тасралтгүй ирэх болжээ. Одоогийн байдлаар албаны хүмүүс 7-8 байранд шалгалт хийгээд нэлээд зөрчил илрүүлээд байгаа юм байна.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ