Гутал ч бас түүх өгүүлдэг

img

  Далай лам, Жон Леннон, Мадонна, Брюс Ли, Керри Пэри  ямар гутал өмсч байсан бэ. Гутал тухайн хүнийхээ тухай олон зүйлийг өгүүлж чадна. Энгийн нэг гутал харсан ч эзэн нь хэн байснаас шалтгаалж хүмүүсийн сэтгэгдэл огт өөр болдог. Иймээс  “LIFE” сэтгүүл зурагчин Крэйг Катлерт хандан янз бүрийн цаг үеийн нэр алдартай хүмүүсийн гутлын зургийг нийтэлжээ.

Диана гүнжийн хар, цагаан туфль. 1986 онд өмсч байсан.

Британийн хөгжимчин, дуучин Элтон Жоны мөнгөлөг гутал. Овог, нэрийнхээ эхний үсгийг эд хэрэглэл дээрээ хадах дуртай нь гутлан дээр нь ч харагддаг.

Сагсан бөмбөгчин Шакиль О`Нил.  Энэ пүүзийг 1992-1993 онд “Орландо мэжик”-т тоглохдоо өмсдөг байсан.

Холливудын хамгийн чадварлаг жүжигчнээр шалгарч байсан жүжигчин Лорен Бэколлын матрын арьсан туфль. 1965-1969 он

Энэтхэг гаралтай зохиолч Салман Рушдигийн гутал. Букеровын шагналт.

Мадоннагийн 1993 оны “Girlie Show World Tour” аялан тоглолтдоо өмссөн сандаал.

Оросын хаан Романовын том охин Ольга Николаевна Романовын гэрийн таавчик. 1905-1908 онд.

Майк Тайсоны 1986 онд Лас-Вегаст Тревор Бербиктэй тоглохдоо өмссөн гутал.

Зурагчин Роберт Франкийн гутал. Тэрбээр хоёр жил Америкаар аялж энгийн иргэдийн амьдралыг харуулсан 28 мянган кадр буулгасан юм. 1974-1975 он.

Домогт Битлзийн Жон Ленноны ботинк. 1962-1965 онд өмсч байсан.

Жеймс Ловеллагийн “сарны” ботинк. АНУ-ын сансрын нисэгч, саран дээр буусан.

Элизабет Тейлорын гадсан өсгийт.

Ромын хамбын мөргөлийн үед өмсдөг таавчик. Климент XIII, Климент XIV ба Пий VI.

ЗХУ-ын алдарт балетчин Рудольф Нуреевын балетны таавчик.

Кэти Перригийн 2010 онд рэпер Снуп Доггтой хамт дуулахдаа өмссөн туфель.

Бээжин, Лондонгийн олимпийн аварга Усейн Болтын пүүз.

Брюс Лигийн ботинк.

Мэрилийн Монрогийн улаан туфль. 39 размер.

XIV Далай лам ийм л юм өмсдөг.

Д.Удвал  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kuka:
Neg saihan mongol gutaltai bolohson gej bodood yavdag hernee amjihgyi l odii hyreh yum daa. Hen ch bilee neg aldartai gutliin designer " emegtei hyn byr omsson omsoogyi ni megedgdehgyi, bieiin arisnaas yalgagdamgyi ongiin gutaltai baival super" gej helsniig bas l boduushtai.
2013-05-11