Ц.Түмэнжаргал уртын дууг дуэтээр дуулна

img

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргалын уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолт энэ сарын 17-нд болно. Өнгөрсөн жил түүний анхны тоглолтыг үзсэн үзэгч, фенүүд нь  “Сүүлийн хэдэн жил амьд хөгжимтэй ардын дууны тоглолт үзсэнгүй” хэмээн сэтгэл өндөр байсан  ба тус тоглолтод дуучин Ц.Түмэнжаргал  20 гаруй дуу дуулсан аж. Энэ жил ч мөн адил 20 дууг шинээр дуулах юм байна. Уртын дууг дуэт маягаар дуулсан уран бүтээлч монголд байхгүй. Тэгвэл  “Жаргалтайн дэлгэр”  дууны  шувуу, өвгөн хоёрын харилцаа дууг  СУИС-ийн уртын дууны багш Батболдтой хамтран дуулахаар бэлтгэж байгаа аж. Ардын харилцаа дуу  ч бий. Уртын дууг хөөмийтэй хослуулж сүүлийн үеийн хөгжмийн шинэчлэлийг харуулсан бүтээлээ сонирхуулах зэрэг тоглолтын сонин сайхан их дуулдаж байна. Тоглолтод Үндэсний дуу, бүжгийн чуулгын  их найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, хөгжмийн гоцлоочоор  нь Ч.Отгонбаяр хуучир хөгжмөөр оролцох аж. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ