Залуус байгаль экологио цэвэрлэх аянд мордлоо

img

Саяхан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын залуус Туул голын эргийн дагуух хогийг цэвэрлэсэн билээ. Тэгвэл тус холбооны “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”, Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоотой хамтран Орхоны хөндийн аялал жуулчлалын бүсийн хуурай хог хаягдлыг цэвэрлэхээр гарчээ. Энэхүү аянд 90 гаруй залуус нэгдэж энэ сарын 10-14-ны хооронд ногоон бүсэд аялж жуулчилж амрахын зэрэгцээ, гадаад дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй Элсэн тасархай, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Төвхөн хийдийн орчмын хог хаягдлыг цэвэрлэж, байгаль экологийн цэвэр орчныг бий болгох юм байна. Дашрамд дурьдахад, энэхүү аяныг зохион байгуулахад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх Байгаль орчныг хамгаалах сан дэмжиж, шатахууны үнийг гаргаж байгаа аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
ymar goy yum be olon zaluus ybsan bna sh deee
2013-05-13
zotsin:
Mongol ekhilen arvvsajv anam!
2013-05-11