Кибер дээрэмчид 45 сая ам.доллар завшжээ
Олон улсын гэмт хэргийн бүлэг хэдхэн цагийн хугацаанд 45 сая ам.долларын хохирол учруулжээ. Тэд банкны зээлийн картын сан руу нэвтэрч дэлхийн олон орноос бэлэн мөнгө авсан байна.
АНУ-ын прокурорын хэлж байгаагаар соронзон уншигчтай карт ашиглан асар хурдтайгаар дэлхий бараг бүх улс орноос бэлэн мөнгө татаж амжсан байна. Энэ хэрэгт доминикан гаралтай Америкийн долоон иргэнийг сэжиглэн баривчлаад байгаа аж. Кибер гэмт хэрэг анх удаагийнх биш бөгөөд өнгөрсөн 12 дугаар сард таван сая ам.доллар, хоёрдугаар сард 36 мянган үйлдлээр 40 сая долларыг 10 цагийн хугацаанд авч байжээ. Гэмт хэрэгт Арабын Эмират, Оманы банк томоохон золиос болсон байна. Тэд ОХУ, Япон, Румын, Египет, Колумб, Их Британи, Шри-Ланк, Канадын бэлэн мөнгөний машинаас дээрх их хэмжээний мөнгийг авч амжжээ.
Д.Удвал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ