Турк улсын их хурлын дэд дарга Садик Якутыг хүлээн авч уулзлаа

img

  Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Турк улсын Их хурлын дэд дарга эрхэм Садик Якутыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний хүрээнд Турк улсын “Экзим” банкны 300 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэн барихаар төлөвлөж буй орон сууцны хорооллын ажлын талаар тодорхой саналыг ноён Садик Якут танилцуулсан юм. Өнгөрөгч сарын дундуур манай улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоаны айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлыг богино хугацаанд шийдэж, яриа хэлэлцээгээ эхлүүлж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийллээ. Энэхүү хамтын ажиллагаа Турк улсаас манай улсад хийх хөрөнгө оруулалтад эерэг үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа онцлоод, Монгол Улсын талаас хамаарах асуудлуудыг ойрын хугацаанд шийдэхээ мэдэгдлээ. Тус хамтарсан төслийг Монголын талаас БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн хариуцаж ажиллаж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАНГИЙН ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ ” МОНЭКО” КОМ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАНГИЙН ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ ” МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-10