Унгарын визийг Чехийн ЭСЯ-нд мэдүүлж болно
Бүгд Найрамдах Чех Улс, Унгар Улсын хооронд байгуулсан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь энэ сарын 1-нээс эхлэн Унгар Улсад зорчих бүх төрлийн паспорттай монгол иргэдийн богино хугацааны шенгений визийн мэдүүлэг хүлээн авч шийдвэрлэжээ. Урьд нь манай иргэд Унгар Улсад зорчихын тулд тус улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд ханддаг байсан бол энэ сараас эхлэн ийнхүү эх орондоо виз мэдүүлэх боломжтой болж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ