Якунинтай ням гараг
Налгар хаврын амралтын өдрүүдэд сонин содон юу байна.
нэвтрүүлэг 16:00 цагт тавигдсан байна. Мөнгө төлж “онигоон”-д орж болдог тул өвөрмөц нэвтрүүлэгт тооцогддог.
Хөл бөмбөгийн хорхойтнууд өнөөдөр Боловсрол сувгаар /12:25 /Английн премьер лигийн тоглолтын тоймыг үзэж болох бол 23:30 цагаас Бундес лигийн Байерн Мюнхен багийн аваргын баярыг NTV-ээр хүлээн авч үзээрэй. Ням гарагийн 15:50 цагаас ETV Монголын чөлөөт бөхийн холбооны “Mongolia open” ОУ тэмцээнийг шууд дамжуулах юм байна. Энэ цагт гэрийнхээ бөхийн хорхойтнуудад ТВ-ийн удирдлагаа хэл амгүй өгчихөөрэй. Өдөр бүр Солонгос драм шиг ОУ-ын тэмцээн гараад байхгүй шүү дээ. Ням гарагийн шөнө нойр тань хүрэхгүй залхаагаад байвал 01:40 цагт ЭКО суваг дээр зарласан байгаа төрийн дуулал дээр тавиарай. Учрыг нь сайн ойлгосонгүй. Шөнийн цагаар зарласан байхыг бодоход лав нэвтрүүлэг биш байх. Театр урлагийн ертөнцөд нэг том тоглолт маргааш болно. Найруулагч Н.Наранбаатарын “Надаас хөврөх ҮНЭН, хайр, цаг хугацаа” тоглолт 17.00 цагаас “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд тоглогдоно. Тасалбарын үнийн хувьд 25 мянган төгрөг байх аж.
Ням гарагт холын зочин “Оросын төмөр замууд” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунин ирнэ. Яаруу яваа зочин ердөө зургаан цаг айлчлах гэнэ. Өргөн нарийн цагириг гэж өөр хоорондоо толхилцож байдаг салбарын нөхдүүд энэ өдөр нэг хүн шиг байж бодлогоо сайтар тодорхойлж Ах нарын буланд оруулах шахааг давж гарах хэрэгтэй болж байгаа талаар хэвлэлүүд анхааруулан бичиж байна. Монгол түмний заяа их хойно гайгүй биз дээ. Цаг агаар тийм ч их тогтуун биш байх талаар Ус цаг уурын алба мэдээлж байна. Гэхдээ болж өгвөл салхинд гарч, нэг ч болов мод тарьж идэвхтэй сайхан амраарай, манайхан.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ