Чоно борооноор гэдэг ч УИХ элэг бүтэн боллоо

img

  УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үдээс хойш үргэлжлэн явагдаж, Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг төр хэрхэн барагдуулах асуудлыг хэлэлцэн  оройн 19 цаг хүртэл үргэлжиллсэн. Хэлэлцсэн асуудал шийдэлд хүрч чадалгүй чуулган өндөрлөнө гэж байсан ч хэсэг завсарлаад эргэн цуглахдаа УИХ-ын шинэ гишүүдийн тангараг өргөнө гэсэн мэдээ ордонд дэгдсэн. Удалгүй УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, АН-аас УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшигч Д.Зоригт нар тангараг өргөхөөр чуулганы танхимд орж ирлээ.   Шинэ гишүүдийг тангараг өргүүлэх асуудлыг чуулганд гэнэт оруулж ирсэнд УИХ дахь МАН-ын гишүүд “Чоно борооноор” гэгчээр орой болж, сэтгүүлчид тарсан хойно олон түмэнд мэдээлэхгүй гэсэндээ ингэж шийдвэрлэлээ хэмээн ихэд бухимдсан юм.   Уг нь хэд хоногийн өмнөөс тангарагаа өргөхөөр хүлээж байсан Д.Сумьяабазартай хамт Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг орж ирнэ гэж яригдаж байсан. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос Өвөрхангайн асуудал өнөөдөр шүүхээр эцэслэн шийдэгдлээ, дараагийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээх шаардлагагүй гэж үзэн АН-аас нэр дэвшсэн Д.Зоригтын нэрийг оруулж ирж байгаа гэсэн тайлбарыг өгч байв.   УИХ дахь МАН-ын гишүүд бухимдаж, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж, АН сонгуулийн ардчиллыг булшиллаа хэмээн мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Н.Энхболд “Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Олонх маань хэтэрхий жудаггүй. Хуульгүйгээр хандаж байна. Шүүхийн шийдвэр яаж гарсныг бид бүгд мэдэж байна. Өөрсдийг нь оролцуулахгүйгээр, хуулийн буруу заалтыг хэрэглэж байсан шүүгчдийн асуудлыг яагаад олж харахгүй байгаа юм бэ. Бид өнөөдрийн хуралдаанд аргагүй орж байна. Энэ хуралдаанд суухгүй бол манай гишүүний тангараг өргөх асуудал хойшлоод байна” хэмээн бухимдангуй өгүүлэв.   Үүнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Анхан болон давж заалдах, дээд шүүхийн шийдвэр гарсан тул  С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт холбогдох тойргийн хорооны хэсгийг хүчингүй болгосон. Д.Зоригт нь 34 хувийн санал авсан” гэв.   МАН-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгааны самбарт зургаа авахуулсан нэрээр олон мянган сонгогчийн саналыг байхгүй болгох гэж байна. Монгол Улсад сонгуулийн ардчиллыг булшилж байна. С.Чинзоригийг өөрөө үнэхээр бага насны хүүхдийг сонгуульдаа ашигласан бол би өмөөрөхгүй. Одоо хэн нэгэн хүүхдийг буруу харуулж зогсоогоод аль нэг намын подволкийг өмсгөөд сурталчилгааны зураг авахуулчихад буруудахгүй болжээ.  Би ийм хууль бус, ардчилал, шударга ёсыг уландаа гишгэсэн хуралд сууж чадахгүй” гэж хэлээд чуулганы танхимыг орхиж гарсан. Намын нөхөд нь түүнийг дагаж гарахыг хүссэн ч шинэ гишүүнийнхээ тангарагийг өргүүлэх ёстой хэмээн суудалдаа үлдэцгээсэн.   Харин гишүүн Ж.Батзандан “Өвөрхангайн сонгуулийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж байна. Тэгвэл Д.Зоригтын нэрийг өмнө нь Г.Батхүүтэй яагаад цугт нь оруулж ирээгүй юм бэ. Д.Сумъяабазарын асуудал дээр ч ялгаагүй. Тэр сонгуулийн өдрийн цаг 20 цагт дуусгах 22 цагт дуусгах эсэх маргаанд Сумъяабазар буруугүй. Ер нь Сонгуулийн Ерөнхий хороо ажлаа хийж чадах юм уу гэдгийг асуумаар байна”  гэв. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Бид шүүхийн шийдвэрийн үндсэн дээр, хуулийн хүрээнд, СЕХ-ны хуралдаанаар асуудлыг шийдсэн. Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг сонгуулийн сурталчилгаанд бага насны хүүхдийг татан оруулсныг шүүхээс тогтоосон. Улсын Дээд шүүхээс Шүүхийн дээрх шийдвэрийг эцсийн шийдвэр болох тухай С.Чинзоригт хариу хүргүүлсэн байна. СЕХ нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлсэн болно. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Д.Зоригт, Д.Сумъяабазар нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэв.   Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд “ УИХ-ын эрхэм гишүүд ээ. Одоо Д.Зоригт, Д.Сумъяабазар нарын тангараг өргөх ёслол болно. Тангарагийг Д.Зоригт уншиж, Д. Сумъяабазар дагаж хэлнэ үү” хэмээн шууд үүрэгдэв. УИХ-ын шинэ гишүүд тангарагаа өргөж, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүлж, УИХ-ын гишүүний батламжид гарын үсгээ үлдээсэн.   УИХ-ын дарга З.Энхболд “Одоо УИХ-ын гишүүний саналын машинаа дахин уншуулж, 76 гишүүнээр чуулганд оролцдог болно. Энэ хоёр гишүүнийг УИХ-ын бүрэн эрхэт гишүүн боллоо гэдгийг зөвшөөрч байгаа бол саналаа өгнө үү” гэлээ. Санал хураалтаар чууулганд оролцогч гишүүдийн 94.8 хувийн саналаар Д.Зоригт, Д.Сумъяабазар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг баталгаажуулав.   Чуулганы хуралдаан өндөрлөсний дараа УИХ-ын шинэ гишүүдийн сэтгэгдэлийг хуваалцлаа. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Бүтэн жил шахам хүлээж байж УИХ-ын гишүүний эрхээ баталгаажууллаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаагаа нөхөж, сонгогчдынхоо итгэлийг алдахгүй хичээж ажиллана гэдгээ мэдэгдэж байна” гэв. УИХ-ын гишүүн Д.Зоригт “Өвөрхангайн тойрогт үүссэн маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Миний хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн бол байгаад баяртай байна. Хичээж ажиллана” гэлээ.   Түүнчлэн энэ парламент элэг бүтэн болсонтой холбогдуулж УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд товч мэдээлэл хийсэн. Тэрбээр “2008 оны сонгуулийн түүхийг дахин давтахгүй гэж 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө шинэ хуулийг баталсан. Сонгуулийн шинэ хуулинд  нэр дэвшигчдийн шударга өрсөлдөөнийг бий болгох үүднээс үг үйлдэл бүрийг нь ёсчилон заасан. С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн шинэ хуулинд заасан ямар заалтыг зөрчсөн бэ гэдгийг МАН-ын гишүүд өөрсдөө ч мэдэж байгаа. Шүүхийн шийдвэрийг ч хүлээн зөвшөөрсөн байсан. Гэвч тэд хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө огт өөр юм ярьж байна” гэлээ.     Хэдийгээр “Чоно борооноор” гэж хэлж болох ч 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш элэг бүтэн болж чадаагүй гишүүд ийнхүү маргаантай, мэтгэлцээнтэй  хэл ам дагуулсаар элэг бүтэн боллоо.   П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk:
zorigt gemee medsen hyyhed zogsoj ba ingej bulaigaa delgej baihaar ner tsever neree tatchihgyi kkkkkk
2013-05-15
алтай:
Чинзориг нэр бүтэн, сэтгэл сайтай, жинхэнэ төрийн албан хаагч. Аймгийнхаа хурлын дарга байж олонд танигдсан, 8 жил дэд сайдаар ажиллаж одоогийн Нийгмийн хамгааллын болон хөдөлмөрийн гэсэн хоёр яамыг авч явсан, гүндүүгүй залуу. Ганц гэм нь мөнгөгүй. за яах вэ,юм үнэнээрээ байх нь сайхан. Удахгүй ард түмэн шийднэ. Цаашид олон дахин сонгогдоно доо. Ард түмэн хариуг нь барина аа. Хүлээцтэй л байж бай, ахын дүү
2013-05-15
mongol:
ene barilddag hun chin yamar surguuli hezee haana togsson yum boloo chaavaas
2013-05-15
ӨУАБ:
ТӨРИЙН БҮХ ЭРХ МЭДЭЛ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД БАЙНА ГЭСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТ ХООСОН УРИА БОЛЖ ДЭЭ
2013-05-14
Ха ха ха:
энэ Зориг билүү зоригт билүү, өмнөөс нь иччихлээ. Нээрээ шараа амьтад юм аа
2013-05-13
Үнэн:
Монголд сонгуулийн хэрэг байгаа юм уу.Хачин хөгийн юм болж байгааг нүдээрээ харлаа.Хууль гэдэг нь их хуралд, ардчилсан намд үйлчилдэггүй юм байна.Тэр Зоригт тангараг өргөнө гээд зогсож байхаасаа ичдэггүй юм байх даа.Эсвэл нөгөө Г.Батхүү шигээ бас жаахан эрваадуу юм болов уу.
2013-05-13
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа:
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
2013-05-13
зочин:
Нэгэнт л сонгуулийн хууль гэгчийг өөрсдөө олонхи байхдаа санал нэгтэй баталчихаад тэрийгээ зөрчөөд дараа нь ингэж олон долоон юм ярьж гоншигнолдоод байвал хэзээ шудрага сонгууль явуулж сурах болж бнаа. МАН - хаан..!!!
2013-05-13
HMMM:
YU TENEGTEED BGAAN MUUSAIN MAN-IIN LUIVARCHID, TA NAR TIIM SAIN YUM BOL ULS ORNOO HUGJUULEH NI YASAN YUM ZASAG BARIJ BAIH UYEDEE. CHADAHGUI BAIJ CHADDDAG HUMUUST BITGII ATAARKH.
2013-05-13
бббббб:
ulsturforum. com Таны улс төрийн чөлөөт хэлэлцүүлэг Та нийтэл, унш, цаг үеийн тухай улс төр, нийгмийн мэдээ мэдээллийг оруулаж бусадтайгаа хуваалцаарай.
2013-05-13
ХУЛХИ:
ЭЛЭГ БҮТЭН ЯАХ ВЭ. ЭРЭМДЭГ ЗЭРЭМДЭГ ТАХИР ТАТУУ ИХ ХУРАЛТАЙ БОЛЧИХЛОО.
2013-05-12
зоригтод:
даанч дээ
2013-05-12
ineedtee umaa:
ineedtee ih huralaa kkk
2013-05-12
Эр хүн:
Луйварчид хэзээ нэг цагт энэ яоаа үүрэх д болно
2013-05-12
Зочин:
Ард түмний сонголтыг үл хүндэтгэн Батхүү,Зоригт нарын хувалзнуудыг луйврын аргаар УИХ-д оруулж ирээд байвал Ардчилсан нам мөддөө цэвэршихгүй. Харин Магнай, Батзандан, Тэмүүжин, Уянга, Ганбаатар, Даваасүрэн, Батчимэг нарыг УИХ-д өшөө олон болгох хэрэгтэй. Тэр цагт л Монголд ардчилал утга учиртай болно.
2013-05-11
uy ve:
huulgui uls boljee zorigtoo
2013-05-11
unshigch:
Uvurkhangaikhan ichikh bulchirkhaigui 2 gishuuntei bolj dee. Neg ni bur khuzuu dagasan guya gej tsollogdood l ...
2013-05-11
ÓÍØÈÃ×:
ÃÀÐ×Èà ÍÜ ßÌÀÐ ÕªÃÈÉÍ ÞÌ ÁÝ?ÞÓ ÃÝÕ ÃÝÑÝÍ ÞÌ ÁÎË?
2013-05-11
zochin:
Gehdee huuli busaar gedgiig anhaarah heregtei !
2013-05-11
zorigt:
zorigt chin yasnii hujaa shyy mongold nasaaraa amidarsan hujaashdee
2013-05-11
HYYRD:
ZORIGIIN HAMSAATAN HYYR BOLDOO CHI BUZAR BULAIG DEMJIJCH GAINUUD ZAMAAS HOLD ZORIGT UURUU L BICHSEN BNA LDAA TENEG CHIN SHIREN NYYRLECHEED
2013-05-11
MALD:
CHI TENEG NOVSH MONGOLOOS ZAIL MONGOL HYN HEZEE CH INGEJ BODOHGYI MUU MUUHAIG NI HARAAD HUURJ SUUGAA HYN BOL HUJAA L BAIJ TAARAA
2013-05-11
NOVSH:
ARDCHILAL BISH DEEREMCHID!!!!! ARD TYMNIIG TALTSUULJ ALAAN TALAAN YYSGEHEER HUJAAGAAS IRSEN ELBEGEE,TYRKEES IRSEN ALTANHUYAG,TSIGAN ENHBOLD NARIIG ZAILUUL
2013-05-11
HMMM:
YU TENEGTEED BGAAN MUUSAIN MAN-IIN LUIVARCHID, TA NAR TIIM SAIN YUM BOL ULS ORNOO HUGJUULEH NI YASAN YUM ZASAG BARIJ BAIH UYEDEE. CHADAHGUI BAIJ CHADDDAG HUMUUST BITGII ATAARKH.
heeh:
ARDCHILALIIG JINHENE UTGAAR NI BULSHLSH NYHIIG NI UHAJ BNADAA ERGEED TA NAR SONGOGDNO GEVEL AVSANDAA OCHIJ AMRAH BOLNO OLON HYD HARJ BHAD INGEJ DOROMJILJ BGAA HYMYYS TAMD UNANADAA
2013-05-11
zochin:
zorigt arai dendenee chinzorig ni olonhiin sanal absan gee bizdee
2013-05-11
zochin:
Gehdee huuli busaar gedgiig anhaarah heregtei !
zochin:
MAN-iin nuhduudee Bitgii ataarhaa za yu
2013-05-11
MALD:
CHI TENEG NOVSH MONGOLOOS ZAIL MONGOL HYN HEZEE CH INGEJ BODOHGYI MUU MUUHAIG NI HARAAD HUURJ SUUGAA HYN BOL HUJAA L BAIJ TAARAA
Tsatsaa..:
Ene Zorigt yamar avilgach tsaraitai nohor ve!!!! Beltreg shig tsaraitai, baliar ......jinhene avilgach baina!
2013-05-11
arduud uls torch:
ariach dee 94,8 woow .................... sonin ym daa
2013-05-10
Журмын нөхөр н:
Би Зоригтод итгэдэг.Зоригт бол бүтээн байгуулагч.Яг одоо Улсын Их Хуралд хамгийн их хэрэгтэй туршлагатай хүн.Тэртэй 20 гаруй жилийн өмнөөс л Монгол барилга нэгдлийн дэд захирал болоод энэ хүн бидний монголчуудын төлөө зүтгэж чадах хүн гэдгээ харуулж байсан.Танд журмын анддаа бидний төлөө монгол улсынхаа төлөө бусад гишүүдээсээ илүү ихийг хииж чадна гэдэгт Таныг мэддэгийн хувьд итгэж байгаагаа баяртайгаар илэрхийлье.
2013-05-10
HYYRD:
ZORIGIIN HAMSAATAN HYYR BOLDOO CHI BUZAR BULAIG DEMJIJCH GAINUUD ZAMAAS HOLD ZORIGT UURUU L BICHSEN BNA LDAA TENEG CHIN SHIREN NYYRLECHEED
Zochin:
Mongolchuud yahlaaraa neg negnee medehgui baij hujaa gej gut gender bna aa. Zorigt bol heden ue udmaaraa Mongol gazar shoroon deeree amidarsan jinhene Mongol shuu.
2013-05-10
zorigt:
zorigt chin yasnii hujaa shyy mongold nasaaraa amidarsan hujaashdee
zochin:
ee halag gehees uur yu helehev dee
2013-05-10
unen:
zaluu xun baina ,, tolgoigoo tsenegle, nam gej dabxuad yaxab, namiin ner barisan oodgui bertegchinguud zondoo, mongold shudarga xun mash xeregtei baina.olon xuu tei ailaas garch irsen bol neg ni ch gesen shudarga baij ex oroniixoo toloo gants bue amua zoruyl. nam gej buu yaruach
2013-05-10
BID BOL ED:
ICH HURAL BOL MONGOLIIN NIIT IRGEDIIN NUUR TSARAI. bID BOL IIM L TUVSHNII HUMUUS!!!!!!!!!!!!!!!!!!!
2013-05-10
ТЭГ ТИГ:
сонгогчид биш 74 ухна шийдэж б.гаа юумуу. энхболд зөвшөөрхүү гээд 94,8 ХУВИЙН САНЛААР ГЭНҮҮ. СОНГУУЛИЙН ХЭРЭГ БАЙНУУ
2013-05-10
ardchiliig demjigch elbegeeg bish:
Элбэгдорж Америкт айлчилжээ. Тэгээд Обамагаас “Та яаж улс орноо ийм лаг удирдаж чадаж болоод байна аа?” Гэхэд нь Обома “Энэ чинь амархан, чи зүгээр л ухаалаг улсуудаар өөрийгөө хүрээлүүлж чадвал болно” гэв. Элбэгээ “Би тэднийг ухаантай гэж яаж мэдэх вэ?” гэхэд нь Обама “Оньсого юм уу, таавар асуугаад зөв хариулж чадвал ухаантай гэсэн үг” гээд кноп дарсан чинь төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ороод ирэв. Түүнээс Обама “Аав ээж хоёр чинь хүүхэдтэй. Гэхдээ энэ нь чиний ах биш, эгч биш, дүү чинь ч биш. Тэгэхээр энэ хэн бэ?” гэхэд Хиллари “Би” гэжээ. Обама “Сайн байна” гээд Элбэгээд “ингэж мэдэж болно” гэв. Элбэгдорж Монголдоо буцаж ирээд Тамгын газрын дарга Дорлигжаваа дуудаад “Юм асууя. Аав ээж хоёр чинь хүүхэдтэй. Гэхдээ энэ нь чиний ах биш, эгч биш, дүү чинь ч биш. Тэгэхээр энэ хэн бэ?” гэхэд Дорлигжав “За би жаахан бодож байгаад таньд хариуг нь өгье” гээд гарч явжээ. Тэгээд л тэр ордноор нэг баахан гүйгээд л асуугаад байсан мэддэг хүн байхгүй. Тэгтэл Нямдорж жорлонгоос гарч явахтай нь тааралдаад нөгөө асуултаа асуусан чинь Нямдорж “Би” гэж хэлж өгчээ. Дорлигжав эргэж гүйгээд Элбэгдорж дээр оронгуутаа “Ерөнхийлөгчөө, би жаахан бодсоны эцэст хариуг нь олчихлоо. Энэ бол Нямдорж гишүүн юм байна” гэхэд нь Элбэгдорж мангар уурлангуутаа шууд заамдан нүдэж эхэлснээ “Муу тэнэгээ, ийм юм мэдэхгүй. Тэр чинь Хиллари, за юу” гэжээ
2013-05-10
Монгол залуу:
Энэ Д.Зоригт чинь цэвэр Монгол хэлтэй хятадын тагнуул шүү дээ.Арай ч дээ. Царайг нь хархад л ойлгомжтой байгаа биз дээ
2013-05-10
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАНГИЙН ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ ” МОНЭКО” КОМ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАНГИЙН ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ ” МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-10
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАНГИЙН ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ ” МОНЭКО” КОМ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАНГИЙН ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ ” МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-10