
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн зарим газар, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дорнодын талаар 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.нөөдөр баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр салхи ширүүсч, ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ