
Америкийн “Terrafugia” компанийн нисдэг тэрэг удахгүй хэрэглээ болно гэж үзэж байна. Одоогоор “TF-X” нэртэй байгаа машины хөдөлгүүр 500 морины хүчтэй. Агаарт дээд хурд нь 322 км/цаг хүрнэ. Бүрэн цэнэгтэй үедээ 800 км явах хүчин чадалтай. Хэрэглээний цахилгааны эх үүсвэрээс цэнэгээ авах машины механик хэсгүүд бүгд цахилгаан аж. Удирдахад бага зэрэг хэцүү гэж байгаа ч нисгэгч-жолооч болоход таван цагийн хугацаа хангалттай гэнэ.
Массачусетсийн технологийн дээд сургуульд 2006 онд байгуулагдсан “Terrafugia” компани хоёр жилийн өмнө гудамжаар нисч машины оронд паркалдаг “Transition” онгоцоор нэрд гарч байсан юм.


Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ