
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байна.2010 оноос хойш 4 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ өдрийн хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хүй долоон худагт мод тарих бол УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина.
Мөн төвийн зургаан дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд мод тариулж, дүүрэг бүрт мод суулгацын үзэсгэлэн худалдаа болж буй юм. Мөн сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин Нийслэлийн төвийн 6 дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд мод тариулж, дүүрэг бүрт мод суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг, 14-р хороо Цамбагаравын гудамжинд, Баянгол дүүрэг 76-р цэцэрлэг, Сүхбаатар дүүрэг 12-р хороонд, Сэлбэ голын мод үржүүлгийн талбайд, Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбайд, Хан-Уул дүүрэг Ажилчдын талбайд, Баянзүрх дүүрэг Ботаникийн цэцэрлэг, Гачуурт "Хар усан тохой" орчимд мод тарих юм. Сайн дураараа тод тарих хүсэлтэй иргэд харъяа дүүргийнхээ мод тарьж байгаа дээрх газруудад 11 цагт очиж бүртгүүлээд, тарих модоо авах юм байна. Энэ үеэр сайн дурын идэвхитэн “Ногоон элч”-үүд дүүрэг бүрт ажиллаж мод тарих, ургуулах тухай мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын мэдээлснээр нийслэлийн харъяа 47 агентлагийн мод тарих үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, зарим байгууллагууд СХД-ийн Өлзийт хороолол орчим, "Ногоон хэрэм" төслийн зурвас хэсэгт мод тарих, гэр хороололд амьдардаг ажилтны хашаанд мод тарьж оролцоно
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ