Боловсролтой холбоотой гомдол их иржээ

img

Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авах “11 11” төвд энэ сарын 2-9-нд 2000 орчим иргэн хандсан байна. Эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр тэтгэмж, халамж үйлчилгээний асуудлаар түлхүү ханджээ.

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл явагдаж байна. Харьяаллын дагуу сургууль, цэцэрлэгтээ хамрагдаж чадахгүй, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Сургууль, цэцэрлэгийн багш нарын хичээл заах арга барил тааруу байна гэсэн гомдол, шүүмжлэл олон иржээ. Цэцэрлэг сургуулийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг цэцэрлэгт тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн хамран сургах тойргийг Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар баталсан байна. Энэ асуудлаар ойрын хугацаанд иргэдэд мэдээлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яам хариу өгсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

багш:
Яагаад сургууль цэцэрлэгийн багш хичээлээ муу зааж байна гээч арын хаалгаар мөнгөөр орсон багш нар тийм байдаг юм учир нь захирал мэнэжер нь авилга авсан учир тэр багшид юу ч хэлж чаддаггүй л байхгүй юу даа
2013-05-12
ХХХХ:
ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОВСРОЛ НЭРТЭЙ МОРМОНЫ ШАШИНГ НЭВТРYYЛЖ YНДСЭН ХУУЛЬ ЗЄРЧИЖ, БУРУУ БОЛЧООД БАЙСАН МОНГОЛ ХYYХДИЙГ ЗЄВ БОЛГОЖ БАЙГАА, УРД НЬ ХЄГЖYYЛДЭГГYЙ БСАН АВЪЯАСЫГ ОДОО ХЄГЖYYЛЖ, ХАМРАН СУРГАХ ТОЙРОГТОО Л СУР ХYНИЙ ЭРХ ХАМААГYЙ ГЭЖ ШИНЭЧИЛЖ БАЙГАА БАС ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТЭЭ БАЙСНАА МЭДЭРЧ ОДОО ЭЭЛТЭЙ БОЛГОЖ БАЙГАА
2013-05-11