Жон Ленноны феррари шинэ эзнээ хүлээж байна
“Битлз”-ийн гишүүн агсан Жон Ленноны анхны машин цэнхэр “Ferrari “330 GT”-ийг Британид 220 мянган фунт стерлингээс эхлэн дуудлагаар худалдана. Худалдаа долдугаар сарын 12-нд болно. Жон Леннон 6500 фунтээр уг машиныг 1965 онд жолооны курс төгсөнгүүтээ худалдан авч байжээ. Энэ загварын машиныг ердөө л 500 ширхэг үйлдвэрлэсэн аж. Цэнхэр феррари хэвийн ажиллагаатай байгаа юм.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ