
Хятадын Хунань мужид байдаг Байлон лифт дэлхийн хамгийн өндөр цахилгаан шатаар Гиннесийн дээд амжилтын номд орсон байдаг юм. Жуулчдыг 360 метрийн өндөр хаданд гаргадаг хоёр давхар лифт 50 хүний багтаамжтай.
Хоёр давхар лифт шилэн ханатай тул байгалийн сайхныг харах сайхан боломжтой. Өргөгчийг 1990 онд эхэлж 2002 онд дуусгажээ. 18 сая ам.долларын өртөгтэй барьсан.
Гайхалтай байгалийн хосгүй үзэсгэлэнтэй нэгдэн хүний гараар бүтээсэн бас нэгэн хосгүй бүтээл дээд амжилтын номонд хамгийн өндөр, хамгийн хурдан, хамгийн хүчирхэг гэхчлэн нэг бус үзүүлэлтээр бичигджээ.

Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ