
Сөүл-Улаанбаатар чиглэлийн энэ сарын 09-ний өдрийн Ке-867 дугаар аяллын онгоцооор Доржпаламын Батболд нь Доржпаламын Ганхуягийн паспортыг ашиглан улсын хил зөрчсөн үйлдлийг Хилийн 0218 дугаар ангийн ахлах ахлагч Л.Бүжинлхам илрүүлжээ. Мөн Адъяасүрэнгийн Лхагвасүрэн нь Намдагийн Рина нэрээр паспорт гаргуулан тавдугаар сарын 6-ны өдөр аяллын онгоцоор улсын хил зөрчсөн үйлдлийг дэслэгч Ж.Ариунсанаа илрүүлэн саатуулсан байна. Энэ мэтээр улсын хилийг хууль бусаар зөрчилтэй баримт бичиг ашиглан нэвтрэхгүй байхыг Хил хамгаалах ерөнхий газраас ард иргэдэд анхааруулж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ