Сонгуулийн үеэр 300 орчим гадаадын ажиглагч ажиллана

img

  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын олон улсын сонгуулийн ажиглагчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь Европ, Төв Ази, Хойд Америкийн зэрэг нийт 57 орныг эгнээндээ нэгтгэсэн  бөгөөд Монгол Улс 2012 оны 11-р сард  түүний гишүүн болсон билээ. Ийнхүү байгууллагын Хүний эрх, ардчилсан байгууллагуудын албанаас 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах бэлтгэл ажлын хүрээнд хэрэгцээний судалгаа хийх  шинжээчдийн багийг энэ оны 3 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд Монголд ажиллуулсан байна.  Үүний зэрэгцээ төлөөлөгчийн газраа Монголд албан ёсоор нээсэн тухай тэд Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад танилцуулав. Уулзалтын үеэр Ажиглагчдын багийн ахлагч хатагтай Oдрий Гловер Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах тус байгууллагын урт хугацааны ажиглагчдын эхний ээлжийн 20 ажиглагч Монголд ирээд байгаа, тэд ирэх долоо  хоногоос орон нутагт ажиллаж эхлэхээр төлөвлөсөн талаар танилцуулсан. Мөн тус байгууллагаас сонгуулийн үеэр 300 орчим богино хугацааны ажиглагч  сонгуулийг ажиглагч ирж ажиллах тухай мэдээлэв. Ажиглагчид  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа юуны өмнө, хуулийн орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явах сурталчилгааны тэгш байдал, сонгогчдыг бүртгэх, санал тоолох технологи болон гомдлыг хэрхэн шийдвэрлэж буй байдалд анхаарал хандуулах ажээ. Нэр хүнд бүхий олон улсын энэ байгууллагын шинжээчид 3 сард хийсэн судалгааны тайландаа, сонгогчид Монголын сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах мэргэжлийн ур чадварт итгэлтэй байсныг нааштай үнэлжээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-11