
Энэ сарын 09-нд хуралдахаар товлогдоод байсан МАХН-ын Бага чуулган хойшлогдсоор байгаад өнөөдрийг хүрсэн. Тэгвэл дөнгөж саяхан МАХН-ын Бага чуулган эхэлсэн байна. Бага чуулганы өмнө тус намын Гүйцэтгэх товчоо хаалттай хуралдсан.
Намын зарим гишүүний хувьд МАХН нь Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцох ёстой, ямар нэг намыг дэмжиж оролцох нь ёсгүй гэж байгаа бол зарим нь аль нэг намыг дэмжиж оролцох нь зүйтэй гэсэн харилцан адилгүй байр суурьтай байгаа аж. Энэ бүхний эцсийн шийдвэр Бага чуулганаас гарна. МАХН-ын Бага чуулган 205 гишүүнтэйгээр хуралдааны ирц 100 хувьтайгаар эхэлж, одоогоор хаалттай үргэлжилж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ