Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

img

  Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, төв болон говийн нутгийн зарим газраар баруун өмнөөс хойш эргэж секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна. Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Харин Улаанбаатар хотод үүлшинэ, хур тунадас орно. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсч, 17-19 градус дулаан байх аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ