“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниныг хүлээн авч уулзав

img

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниныг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын төслийн хамтын ажиллагааг тодорхой болгох яриа хэлцэл хийх боломж олгосон Ерөнхий сайдад ноён В.Якунин талархал илэрхийлсэн.

Уулзалтын үеэр төслийн хөрөнгө оруулалт, менежментийн асуудалд хоёр талын эрх ашгийг хүндэтгэх нь чухал болохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолж, хамтын ажиллагааны механизмаа нарийвчлан тодорхойлж, цаашид илүү хурдтай урагшлах шаардлагатай байгааг хэллээ. Стратегийн түншлэлийн харилцаатай, мөнхийн хөрш манай хоёр орны харилцан үр ашигтай хамтын ажиллагаанд тээвэр, ложистикийн дэд бүтэц ихээхэн үүрэгтэй тул Ерөнхий сайд шинэ төмөр замын төслийн ажилд онцгой анхаарч байгаагаа тэмдэглэсэн юм.

Харин ноён В.Якунин, бидний хамтын ажиллагаа ахиц дэвшилтэй байгаа ч цаашид төслийн үйл ажиллагааг өргөжүүлж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэн хамтран ажиллах хэрэгтэй байна гэлээ. Мөн өнгөрсөн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлснээр ашигтай ажиллах нөхцөл бүрдээд байгааг хоёр тал тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын төмөр замыг хөгжүүлэх боломжтой хувилбаруудыг дэмжин хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхаарал тавин ажиллахад бэлэн гэдгээ уулзалтын үеэр онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

балай газар шүү:
Төмөр зам гэж балай газар байна ямарч гарц хийхгүй 3 настай хүүхэд ч гэсэн дайрч алчихаад согтуу байсан гэж тодорхойлж мэдэх алуурчид 100 жил шахам үйлчилгээ үзүүлж ашиг олж байж ганц ч гарц барихгүй ашгаа орос руу явуулж байхаар нэг жил ч гэсэн монгол хүний төлөө ашгаа зориулмаар юм,Гадны уурхайн компани дарамталж гарц бариулж байх ч шиг өөрөө бол уурхайгаас дутахгүй ашигтай ажиллаж баймаар юм Ажилчиддаа ч олигтой цалин өгөхгүй ажиллах нөхцөл ч байхгүй залуухан үйлчлэгч ерөөсөө харагдах аа байсан нь мэдээж залуучууд төмөр замыг сонгохгүй байгаатай шууд холбоотой байх, удахгүй шулаач компанид ажиллах боловсон хүчин ч үгүй дампуурах байх оо Гадны хөрөнгө оруулалт ч оруулахгүй.Өөрсдөө ч хөрөнгө оруулахгүй .Билет ээ хаясан бол дахиж мөнгө төлж авна шагаар ч авч мэднэ Үйлчилгээ 00 шүү үйлчлүүлэгчээ дарамталсан хэдэн эмээ өвөө нар л байх юм
2013-05-13
Зочин:
Хамгиин томоор тэнэглэх юм бол УБТЗ дээр Одхууг тавих байхдаа,
2013-05-13
Irgen:
Umhii hujaa bish, umhii orosuudyn tuhai yarij bn, mal aa!!!!!
2013-05-13
иргэн танаа:
иргэн гэсэн нэрийн дор сэтгэгдэл бичсэн хужаа гуай, оросуудын хүчээр монголчууд бид өдий зэрэгтэй байгаа юм, танай хужаагийн буян заяа монголд байдагийг мэдэхгүй юм байна, хужааруугаа зайлаарай
2013-05-13
Irgen:
Umhii hujaa bish, umhii orosuudyn tuhai yarij bn, mal aa!!!!!
Irgen:
Oird hangai delhii ih saihan bsan chini ene orosyg irsen shuud shuurga taviad, end tendgui gal garaad shuud muuhai bdog bn sh te...tsaanaasaa l 1 muu yortoi!!!
2013-05-12
unshigch:
mongol ulsiin gazar nutgiin unelgeeg hamtarsan tusliin hurungu oruulaltad toocoh heregtei shuu.
2013-05-12
жжжжж:
харах царайны Орсын имперлист мөн бна.
2013-05-12
Baatar:
Ичмээр юм яг тарваган хvн шиг
2013-05-12
zochin:
burheg ym bitgii yriad bai. yg ymar aasuudlaar yu husseniig n bicheech.todorhoi asuudlaar l irsen baij taarna. ymar altanhuygiin nuuriig harah l gej ireb gej.
2013-05-12