Хэнтий аймаг “Оролцоог бодит болгоё” аян өрнүүллээ

img

Хэнтий аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллыг сайжруулах “Оролцоог бодит болгоё” сарын аян өрнүүллээ. Аяны хүрээнд “Ижил амьдрал тэгш боломж” сэдвээр тэргэнцэртэй иргэдийн уулзалт зохион байгуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар ярилцжээ. Юуны өмнө стандартын шат, орц гарц, бие засах газар, замын тэмдэгтэй болох, эрүүл мэндийн төвөөр дугаар харгалзахгүй үйлчилдэг байх талаар онцлон анхаарах шаардлагатай байна гэв. Нэн түрүүнд аж ахуйн нэгж, албан байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай болохыг аймгийн удирдлагаас даалгасан байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ