Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг, спорт
Нийтлэл
3449.0
$
2013-05-12
Амьдралд баярлах зүйл олон байдаг
Хүний амьдралын хамгийн гэрэл гэгээтэй үе хүүхэд нас. Аав ээжийн хайранд эрхэлж өсөх энэ л насандаа зарим нь тэднийхээ хайраар дутаж өсдөг. Тэдний төлөөлөл болох хүүхэд асран хүмүүжүүлэх “Солонго”, “Эрдэм” төвийн хүүхдүүд өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээг сайн дурын хоёр байгууллагын санаачлагаар зохион байгуулжээ. Тодруулбал, “Зориг сан”-гийн “Залуу манлайлал” хөтөлбөрийн оролцогч залуус болон Япон соёлыг сонирхогчдын холбооны “JRock” Фейсбүүк группын гишүүдийн санаачлагаар дээрх төвийн хүүхдүүдийг нэг өдрийг дурсамжтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн аж. Харин өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүгээс эдгээр сайн дурын байгууллагуудын саналыг хүлээн авч 40 гаруй хүүхдийг паркийн тоглоомууд дээр үнэ төлбөргүй тоглуулсан юм. “Амьдралд баярлах зүйл олон байдаг” уриатай энэхүү арга хэмжээг зохион байгуулсанаар асрамжийн газрын хүүхдүүдэд дурсамж дүүрэн нэг өдөр болохоос гадна нийгэмд олон олон залуус сайн үйлсийн аянд нэгдээсэй гэдгийг сануулахыг зорьсон аж. “JRock” Фейсбүүк группын гишүүдийн хувьд дунд сургуулийн ахлах ангийн сурагчид бөгөөд асрамжийн газар өсч, хүмүүжиж байгаа үе тэнгийн болон дүү нартаа бид бүгд адилхан хүүхэд. Та бүхний ирээдүй ч гэсэн гэрэлтэй байгаа гэдгийг харуулахыг зорьсон аж. Тэд энэхүү арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа туршлагатай гэнэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүгээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн залуусыг дэмжин ажилладаг гэдгийг нээлтийн үеэр мэдэгдэж байв. Энэ үеэр хүүхдүүдэд бэлтгэсэн урлагийн хөтөлбөр, хөгжилтэй тоглоом зэрэг олон арга хэмжээг сонирхууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ