З.Энхболд: Шүүхийг хараах бус өөртөө гомдох хэрэгтэй

img

  УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны төгсгөлд УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, АН-аас УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшигч Д.Зоригт нар тангараг өргөсөн билээ. Харин тангараг өргөх ёслол дуусмагц УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.   -Шинэ гишүүдийг тангараг өргөх үеэр МАН-ынхан  Д.Зоригтод  болоод АН-ынханд нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ? - 2012 оны зургадугаар сараас хойш, нэг үгээр хэлбэл жил болж байж УИХ 76 гишүүнтэй боллоо. Өнөөдрийн /өчигдөр/ чуулган дээр ярьсан зүйлүүд энэ шинэ хуулиас улбаатай юм. 2008 оны сонгууль ямар боллоо. Дараа нь ямар үймээн бослого гарч, таван хүн амиа алдсан билээ. Тэр хатуу сургамжинд тулгуурлаж гарсан хууль юм. Хуучин 2008 оны сонгуулийн хуульд нэрсийн жагсаалтаас хасдаг заалт гуравхан байсан. Одоогийн хуульд 35 орчим байгаа. Тэгэхээр 2012 оны Сонгуулийн хуулийг хийхдээ хайр найргүй хатуу чанга хийсэн.  Нэр дэвшигч нэг л удаа алдаа гаргасан бол жагсаалтаас хасах, ялсанбайсан  ч хасагддаг, УИХ гишүүн болж орж ирсэн ч  хасдагдах шалтгааныг тоочсон гучин хэдэн заалтыг хийж өгсөн.   Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хасаад байгаа заалт  нь 2008 онд хэрэгжиж байсан сонгуулийн тухай хууль. Тэр үеийн МАХН-ын гишүүдийн шахалтаар гаргасан заалт бий. Тэр нь Хүүхдийн арван мянгыг санаачлан сонгуулиар хүүхэд тэвэрч байгаад хүүхэд бүрт арван мянган төгрөг өгөх тухай яриад оноо авдаг байсан учраас үүнийг хориглосон. Энэ нь одоо чхэрэгжиж байгаа. Сонгуулийн үеэр нэг хүүхэд тэврээд зураг авахуулахад л хасдаг хатуу заалт байсан. Одоо ч гэсэн нэг хүүхэд сонгуулийн штабд ажиллуулахад хасагдах заалт юм. Үндсэндээ Өвөрхангай аймгийн сонгуулийн маргаан юу болж дууссан гэхээр сонгуулийн тойргийн хорооны гаргасан шийдвэрийг л шүүх авч үзсэн болохоос биш шүүх өөрөө тогтоогоогүй.   Шүүхийн байгууллага Өвөрхангайн тойргийн хорооныхон тойрогтоо МАН-аас нэр дэвшигчид хүүхэд сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж хууль зөрчсөн байна, үүнийг нь сануулж байна гэснийг нь авч хэлэлцээд сануулах бус нэр дэвшигчийн жагсаалтаас хасах ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ. Хуулийг харвал яг л тийм байгаа. Хэн хэдэн санал авсан нь хамаагүй гэсэн үг. Зургаан мянган хүний саналыг илүүтэй ч хоёр хүүхдээр хасагдлаа гэж ярьж байгаа нь буруу. Ер нь 35.15, 35.18, 35.19 гээд энэ олон заалт нь үл ялих шалтагаар сонгуулиас хасагдаж болох аюултай заалтууд юм. Бодлогоор ингэж оруулж байгаа нь юу вэ гэхээр төр өөрийгөө цэвэрлэж авах гэж байгаа хэрэг. Тэрнээс биш Өвөрхангайн тойрогт хэн нь ялсан, хэн ялагдсан гэдгээсээ илүү сонгуулийн үеэр хэн хууль бус ажиллсаныг нь тогтоосон хэрэг юм. Сонгуулийн ерөнхий хорооны дүн эцэслэн гарснаар дээрх тойрогт нэр дэвшигчдийн хууль бус алдаатай үйлдлийг МАН-ынхан мэдсэн. Хүлээн зөвшөөрсөн. Гэтэл чуулганы танхимд хүлээн зөвшөөрөөгүй юм шиг үйлдэл харуулсаныг та бүхэн харсан.Чуулганд оролцож байгаа байдлаас нь харсан байх. Иймэрхүү байдлаар УИХ-ын гишүүдийн тоо Үндсэн хуулинд заасан тоондоо хүрлээ.   Энэхүү сонгуулийн хуулийн тухай ягаан ном бол улс төрөөр явах гэж байгаа хүн бүхэнд сурах бичиг болох ёстой. Орон нутгийн сонгуулиар бас 100 гаруй хүн хасагдсан байгаа. Одоо ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн адил энэ хуулийг баримталж ажиллана.  Одоо та бүхэн анзаарч байгаа бол ерөнхийлөгчид нэр дэвшигчид гарч ирээд л би тэгнэ, ингэнэ гэж яридаг байсан бол хэн нь ч ярихгүй байгаа. Яагаад гэвэл ахиад 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс үнэмлэхээ аваагүй байж сурталчилгаа хийдэг заалт хориотой болж байгаа. Ийм л эрх зүйн орчинтой байгаа. Шүүхийн шийдвэр таалагдахгүй банйа гээд шүхийг харааж болохгүй. Бид бүгд л шүүхийн шийдвэрийн дзагуу амьдарч байгаа. Ардчилсан намын хувьд Увсын тойрогт дээр гарсан шийдвэртэй санал нийлэхгүй л байгаа. Гэхдээ бид шиүүхийг харааж, ерөөгөөд байхгүй байна. Мөнгө тараасан гэх нөхдүүд нь чуулганы танхимд орж ирээд суучихсан байгаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ алдаж болох аюултай заалттай болсныг нэр дэвшигчид сайн ойлгох хэрэгтэй. Үүнийг хуульчилж оруулсан нь төр өөрийгөө цэвэрлэж авахын зэрэгцээ санал худалдаж авах байдлыг таслан зогсоох гэсэн арга.   МАН-ынхан ч гэсэн нэр дэвшигчдээ хууль зөрчсөнийг шүүхийн шийдвэр гарсны дараа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ чуулганы танхимд хүлээн зөвшөөрөөгүй юм шиг аашилж байна. Ийм жишгээр УИХ-ын гишүүдийн тоо бүрдлээ. Сонгуулийн тухай хуулийн ягаан ном улс төрд орж байгаа хүмүүст маш их хэрэгтэй. Ийм л хатуу хуультай байгаа. Ингэлээ гээд шүүхийн шийдвэр өөрт нь таалагдахгүй бол шүүхийг хараах бус өөртөө гомдох хэрэгтэй. Бид бүгдээрээ шүүхийн шийдвэрийн дагуу л амьдардаг. Шүүх дээр болсон үйл явдлын дараа МАН-ынхан хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч чуулганы танхимд түүнийгээ хүлээн зөвшөөргүй юм шиг зан гаргаж байсныг та бүхэн харсан байх. Иймэрхүү байдлаар УИХ-ын гишүүдийн тоо Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар 76 боллоо.   -Увс аймгаас нэр дэвшсэн гишүүдийн маргаан үлдлээ. Үүнийг хэзээ хэрхэн шийдвэрлэх вэ? -Тэр дахиад л шүүхийн процесс нь дуусаагүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд шат шатаараа асуудал хэлэлцэгдэж байна. Тухайн маргаан бол мөнгө арав нугалж өгдөг хуулийн заалтыг зөрчсөн. Мөнгө тараасан бол мөнгийг нь арав нугалж өгнө гэж заасан 35.29 гэдэг заалт байгаа. Үүний дагуу Увсын 13 иргэн 100 мянган төгрөгийг сонгуулийн явцад тойргийн хороондоо өгсөн байдаг юм. Тэр хэрэг үнэхээр болсон эсэх мөнгө тараасан эсэхийг шалгасаар байгаад 13 иргэнд мөнг тараасан нь үнэн байна гэдгийг нь илрүүлсэн байгаа. Увсын хоёр нэр дэвшигч 1100 өрхөд 100 мянган төгрөг тарааснаа хүлээн зөвшөөрсөн. Одоо ингээд Эрүүгийн хэрэг нь дуусахаар СЕХ шийдвэрээ гаргах байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд мөнгө тараавал 20 нугалж өгөхөөр заасан. Тэгэхээр энэ хуулийн орчиндоо дасах хэрэгтэй. Шүүхээ хүндлэх хэрэгтэй. Хуулиа дээдлэх хэрэгтэй. Шүүхийн шийдвэр нэг тэлд нь таалагддаг, нэг талд нь таалагддаггүй. Шүүхийн шийдвэр таалагдахгүй байна гээд шүүхээ тараадаг улс байдаггүй шүү дээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Энэ телевиз сонингийнхон ноднин ярьж хэлж байсан бичлэг энэ тэр байвал үзүүлхээр юм
2013-05-13
иргэн:
Энэ Энхболд гайгүй юм шиг байсан бас Элбэгээ шиг худалч гар байжээ ноднин оюут толгойн гэрээ ёстой хэрэггүй гэрээ болсон гээд гонгиноод байсан УИХ-н дарга болчихоор зөв гэрээ болчихсон
2013-05-13
boldoo:
zorigt gex xulgaich tsarailsan novshid ichix nyyr bna uu
2013-05-13
Enxbayr etseg:
Xoid etseg ni elbegdorj um bol torcon etseg ni enxbayr um yy???iim etseg baidag um yy???ard tvmenee olcgood oroo xagartlaa bayjaad,ard tvmen ni trancheend amidaraad etseg enxbayr ni ooroo oron orond tancag xaycand amidraad ter olon bairaa zaraad tranchaanixand bair bariaad ogbol jinxene torcon etseg bolno bizdee vgee olood bicheeree dee
2013-05-13
Nabchaa:
Taiban bai ta nar tanitai tanigvi ylc xogjino olonx xaachaa bid tiichee za toriin toloo ogtono boogood vxej genee bolob ene zacag garaad obool um xiilee odoo vldej baigaa mongo ideed axigaa d' cyyj baigaa xagartlaa bayjcan xvmvvcee chacal gargaarai ard tvmen vvniig l xvleex baina
2013-05-13
zochin:
Ard tumnii hoid etseg n Elbegdorj. Ard tumnii udaah hoid etseg n Z. Enkhbold
2013-05-13
зочин:
Ард түмэн харж байгаа гэж бодож байна. ямар хүмүүст төрийн жолоог атгуулснаа ойлгож байгаа. энхболд шиг газар шагайсан харах царайны өөдгүй хүншдээ. яг л хуулийг хэрэгжүүлж харагдах хүндээ.
2013-05-13
hongor:
ene ardcgilagch nertei nohoduud arai l bga shuu ta nart hariug chin ard tumen barih baihaa
2013-05-13
Hujaa:
АРД ТҮМЭН ХАРИУГ НЬ БАРЬСАН ШИГ БАРИНА АА. Энэ Энхболд уг нь Өвөрхангайн угшилтай юм гэсэн. Дээрэм хийхдээ ёстой нүдээ цавчихгүй юм аа. АН бүхэлдээ унасан. Эхний шанг нь манай аймгийнхан энэ хавар өгнө өө. Энэ их хурлыг тараах хөдөлгөөн орон даяар өрнүүлэх хэрэгтэй байна.
2013-05-13
BSGT:
Mongold conguul hereggui bolloo
2013-05-13
hogiin bold:
ENHBOLD BUTEL MUUTAI HUN SHUU DEE
2013-05-13
irgen:
ehboldoo huuli bus bna zorigtiig yasan gej tan.g urguulj bga yum boloo bolioch e icheech e songson hunee tan.g urguulehgui yum bol songuuli gej yadiin
2013-05-12
duugii:
enhbold huuli bus songogdchihood neeree unen ichihgui yuma ichij amidraasai
2013-05-12
irgen:
Ene bol hudlaa enhdold bolioch ee zorigt yasan ichmeer yum be tiim olon huneer yl.d luivardhaa boli do
2013-05-12
дорж:
Энэ бол шударга ёс биш ээ. Ард түмэн үнэхээр жигшин зэвүүцэж байна. Худлаа ярихаас цаашгүй гарууд, дүр эсгэгчид, ялгаагүй олгиархууд
2013-05-12
Shuuh haraat bus bn:
Enkhbold shuugch yumuu, esvelbshuuh hurald n suusiinmuu? Esvel shuuhees Enkhboldod ajlaa tailagnadag yumuu? Buur hergiig n unshsan yum shig barin tavin yarih yumaa? Yu l bolood baina daa ene Mongol ulsad
2013-05-12
IRGEN:
Shuuhee hundleh heregtei, zov bna demjij bn
2013-05-12
songogchid:
Uvsiin 2 erguulen tatax estoi Choijilsuren Xurelbaatar mongoor zodoj garsan Choijilsurend davtan uildel geed Ix xurald bish Enxbayariin xajuu oroond xorix estoi shuu dee.
2013-05-12
ЧАД ПАД:
МАН гарууд УХСАН НҮХЭНДЭЭ УНАЖЭЭ
2013-05-12