Улаанбаатарт 10-12 хэм дулаан

img

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зарим, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Сэрүүсч төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 23-28 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Дорноговийн нутаг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Улаанбаатарт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 10-12 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ