Баруун болон төвийн нутгаар цас орно

img

Улаанбаатар үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус хүйтэн байна. Өглөө 05 цагийн байдлаар  13 градус  хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур  секундэд16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн,Онон, Халх голын сав газраар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр хот орчмоор  4-9 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ