Францчууд тэргүүн хатагтайдаа хамгийн дургүй

img

Оны төгсгөлд VSD сэтгүүлийн захиалгаар Harris хэмээх байгууллага францчуудын хамгийн дургүй хүмүүсийг тодруулахад тэргүүн хатагтай Карла Бруни тэргүүлжээ. 18-аас дээш насны Францын 1713 иргэн “Та алдартай хүмүүсээс хэнд нь илүү дургүй вэ?” гэсэн санал асуулгад оролцсоноос 52 хувь нь Ерөнхийлөгчийнхөө итали гаралтай гэргий Карла Бруниг нэр цохсон байна. “Карла олон нийтийн үйл ажиллагаанд үзэгдэх тусам хүмүүсийн бухимдал нэмэгддэг хэрэг” гэж VSD тайлбарлажээ. Карла Брунигийн дараагаар жүжигчин Ален Делон, Жерар Депардье, зохиолч Мишель Уэлбек нар жагссан байна. Харин францчуудын хамгийн дургүй тамирчнаар “Челси”-гийн довтлогч Николя Анелька тодорчээ. Түүний дараагаар дэлхийн аваргын үеэр багаа хөөдсөн дасгалжуулагч Раймон Доменек, мөн насанд хүрээгүй бие үнэлэгчээр “үйлчлүүлсэн” Франк Рибери нар орсон байна. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ