Зарим эмнэлгийн дарга томилогджээ
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар эмнэлгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр сонгон шалгаруулалт явуулсан билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт зарим эмнэлгийн дарга нарыг томилсон байна. Тодруулбал, Клиникийн I эмнэлгийн даргаар Б.Бямбадорж, Клиникийн II эмнэлгийн даргаар Г.Баясгалан, Шастины нэрэмжит III эмнэлгийн даргаар Л.Баярцэцэг, Геронтологийн төвийн даргаар Р.Оюунханд, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн даргаар Ш.Энхтөр, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргаар А.Цогцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлаар н.Ганчимэг нарыг тус тус томилжээ.
Бусад хэд хэдэн эмнэлгийн дарга нарын хувьд шалгаруулалтад тэнцээгүй учир сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар болжээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ