Туркт 40 хүн амь үрэгдлээ
Сирийн хилээс холгүй Туркийн Рейханлы хотод дэлбэрэлт болж 40 хүн амиа алдаж 100 гаруй хүн шархаджээ. Туркийн эрх баригчид урьдчилсан байдлаар алан хядлагыг Сирийн тусгайгийнхантай холбон үзэж байгаа аж.
Тэсрэх бөмбөгийг машинд тавьсан байжээ. Сирийн дүрвэгсэд хил залгаа Рейханлы хотод олноор нүүж ирээд байгаа юм. Хотод эмх замбараагүй байдал үүсээд байна.
Д.Удвал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ