
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км зам барих ажил түр хугацаанд завсарлаад байсан юм. Учир нь энэхүү төмөр замын барих эрхийг “Энержи Ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар зөвшөөрлөө авсан ч Засгийн газрын шийдвэрээр “Монголын төмөр зам”-ыг ТӨК-ийн мэдэлд шилжүүлэхээр болсон юм. Иймд Засгийн газраас “Энержи Ресурс” компанид 84.3 тэрбум буюу 59 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон билээ.
Энэ нь өмнө нь байгуулсан төмөр замын концессын гэрээгээ цуцалсны нөхөн төлбөр болж байгаа аж. Харин өнгөрсөн бямба гаригт тус мөнгө Хөгжлийн банкнаас шилжиж, түр завсарлаад байсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил үргэлжлэхээр болжээ.
Энэ талаар Зам тээврийн сайд А.Гансүх өөрийн цахим хуудаснаа “Сая Хөгжлийн банкнаас мөнгө шилжиж, Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх ажил эхэллээ” хэмэн бичжээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ