Монгол залуус Солонгост осолдож, нэг нь амиа алджээ

img

  БНСУ-ын Чоннам аймгийн Хэнамгүнд энэ сарын 10-ны шөнө 01.30 цагийн орчимд усан онгоцны үйлдвэрт гэрээгээр ажилладаг хоёр монгол залуу автомашины осолд оржээ. Улмаар монгол залуу А-гийн жолоодож байсан суудлын машин замын голыг зааглагч төмөр хаалтыг мөргөжээ. Ослын улмаас жолооч газар дээрээ нас барсан бол түүний хажуугийн суудалд сууж явсан Б хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдээд байна. Ослын шалтгааныг тодруулахаар Чоннам  дүүргийн Замын цагдаагийн газар ажиллаж эхэлжээ. Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
Энэ 2 өөрсдөө согтуу явсан тэрнээс биш зам нь монгол шиг бишүү дээ Тэгээд монгол залуучууд өөрсдөө л хэл ам татлан шдээ
2013-05-13