
Дандарбаатарын гудамж буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос хойш Цайз захын уулзвар хүрэх 0.9 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд замын хучилтыг хийж, хөдөлгөөнийг бүрэн нээжээ. "Наранбулаг Хан" компанийн замчид төлөвлөсөн хугацаанаас хоёр өдрийн өмнө ийнхүү замын хөдөлгөөнийг нээсэн байна.
Гэрээ ёсоор тус замыг наймдугаар сарын 01-нд ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөх бөгөөд замын зүүн талаар Нийслэлийн Хөрөнгө орлуулалтын газрын захиалгаар хөрсний ус зайлуулах далд шугамын ажил он дамжин хийгдэж байгаа юм. Энэ ажлын дараа орц гарц, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд хийгдсэнээр замын шинэчлэлтийн ажил дуусах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ