Говь-Алтай аймгийн АН-ынхан АТГ-т ханджээ
Говь-Алтайгаас сонгогдсон хоёр гишүүнийг шалгуулахаар тус аймгийн АН-ынхан АТГ-т ханджээ. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар 2008 оноос хойш Говь-Алтай аймгаас сонгогдохдоо улсын төсвөөс жил бүр хуваарилсан мөнгийг хэрхэн зарцуулсанд хийсэн аудитын дүгнэлт, хууль зөрчсөн баримтуудыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргаж ханджээ. Тодрууллбал, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар энэ хугацаанд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 10-200 сая төгрөгийг МАН-ын гишүүд, тойрон хүрээлэгчиддээ тарааж өгсөн.
Мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 73 иргэнд 893.8 сая төгрөгийн зээл олгосноос 16 иргэнд 231.5 сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгосон байна. Мөн аудитын дүгнэлтээр 2009-2011 онд л гэхэд нэг тэрбум 700 сая төгрөгийн зөрчил гаргасныг тогтоосон, хүнсний битүү захын барилгыг 200 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгээр 2009 онд олгосон аж. Гэтэл 2011 он гэхэд эргэн төлөхөөр гэрээ хийсэн атлаа төлөөгүй байгаа нь мөн нотлогдсон зэрэг олон баримт байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ