Төгрөг суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлав

img

  Архангай аймгийн Хашаат, Увс аймгийн Наранбулаг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумдад мал, амьтны гоц халдварт “Галзуу” өвчин гарсан. Мөн  Булган аймгийн Орхон, Хангал, Төв аймгийн Сэргэлэн сумдад “Үхрийн хорт салст халуурал” өвчин гараад байгаа. Тиймээс тус сумдын Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Харин Өвөрхангай аймгийн Төгрөг суманд гарсан “Галзуу” өвчний хорио цээрийн дэглэмийн хугацаанд нэмж өвчлөл гараагүй тул дэглэмийг цуцалжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ