СУИС-ын “Нээлттэй хаалганы өдөр” болно
Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийнхан өнөөдөр “Нээлттэй хаалганы өдрүүд” арга хэмжээг эхлүүлж байна. Хөгжмийн сургуулийн үйл ажиллагааг сурталчлах уг арга хэмжээ, өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-нийг хүртэл үргэлжлэх юм.
“Нээлттэй хаалганы өдрүүд”-ийн үеэр Ж.Вердийн 200 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болон хөгжмийн зохиолч Б.Чинбат, Төрийн шагналт дуучин Д.Болд нарын тоглолт болох юм байна.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ