
Манай улсын нийт нутаг дэвсгэр хуурайшилт ихтэй байгаагаас ой хээрийн түймэр нь элбэг байна. Өчигдөр л гэхэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо, Богд Хан уулын “Хүрхрээгийн ам”-ны эхэнд 15 га орчим талбайг хамран гарсан ойн түймэр гарчээ. Үүнийг нийслэлийн Аврах анги, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Дархан цаазат Богд хан уулын хамгаалалтын захиргаа, “Скай ресорт” цанын баазын ажилчид гээд нийт 110 гаруй хүн ажиллаж унтраасан байна. Мөн Дорноговь аймгийн Өргөн сумын I багийн “Үүд-Улаан-Ус” гэдэг газар өчигдөр 200 га талбай хамарсан хээр түймэр, Сайхандулаан, Айраг сумдын хилийн заагт гарсан хээрийн түймрийг тус тус бүрэн унтраажээ.
Түүнчлэн Увс аймгийн Улаангом сумын I багийн нутаг дэвсгэр /аймгийн төвөөс 30 км-т/ “Хусны халхын-Эхэн” гэдэг газар хээрийн түймэр гарсныг онцгой байдлын ажилчид, орон нутгийн иргэдтэй хамтран унтраахаар ажиллаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ