
“Хүмүүн Фильм” уран бүтээлийн нэгдэл “Эвэнто” ХХК, Монголын Залуучуудын Холбоо, хамтран өнгөрсөн онд Michael Learns To Rock хамтлагийн тоглолтыг Монголдоо амжилттай зохион байгуулсан. Харин тэдний дараагийн төсөл нь алдарт “Backstreet boys” хамтлагийн тоглолтыг Монголдоо зохион байгуулах юм.
Тэгвэл нөгөөдөр “Backstreet boys”-ийн арын албаныхан манай улсад буух болсон талаархи мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатаас тодруулахад ““Backstreet boys” хамтлаг 20 жилийнхээ ойг тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийх гэж байгаа.
Ингэхдээ аялан тоглолтоо Монгол улсаас эхлэх бөгөөд дараа нь Бээжинг зорино. Харин нөгөөдөр тус хамтлагийн арын алба буюу инженер, техникчид ирнэ. “Backstreet boys” хамтлаг Монголд тоглоход асуудал нэлээд гарч байна. Наад зах нь тоглолтын заал, техник гээд асуудал мундахгүй их гарч ирж байна. Үнэндээ тоглолтын техникийн бэлтгэл бүхэн хангагдаагүй байна” гэлээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ