Фрэнк Лампард шилдэг мэргэн бууч боллоо
Английн “Челси” клубын Фрэнк Лампард 203 дахь гоолоо оруулснаар шилдэг мэргэн буучаар тодорчээ. Энэ үзүүлэлтээр Лэмпард Бобби Тэмблингийг нэг гоолын илүүтэй гүйцэж түрүүлсэн байна. Бобби 1959-1970 онд “Челси”-д тоглож 202 гоол оруулсан юм.
Фрэнк Лэмпард “Энэ рекорд амжилтын тухай надад өмнө нь олон удаа хэлж байсан. Гэхдээ би тэгтлээ сүртэй тэмдэглэмээргүй байна. Яагаад гэвэл Боббигийн эрүүл мэнд тааруухан байгаа. Би түүнд хүндэтгэл үзүүлж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Д.Удвал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ