
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулсан байна.Үзлэгээр нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-эрдэнэ, Н.Удвал нар нь мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтгүй, эрүүл байна гэсэн дүгнэлтийг эмнэлгийн дүгнэлт гаргах комисс гаргажээ.
Улмаар дүгнэлтээ өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн байна. Эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын даргаар ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат ажилласан бол нарийн бичгийн даргаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор Г.Баясгалан, гишүүдээр академич, АУ-ны доктор, профессор, Монгол Улсын Ардын эмч Н.Баасанжав, ЭМЯ-ны дотрын өвчин судлалын ерөнхий мэргэжилтэн, академич, АШУ-ны доктор, профессор Б.Цэрэндаш, ЭМЯ-ны сэтгэц, судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор Л.Насанцэнгэл нарын хүмүүс ажиллажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ