
Хасбаатарын гудамжийг хэсэгчлэн хааж хучилтын ажил хийхээр болжээ. Тодруулбал, Ахуй үйлчилгээний төвийн уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүртэлх 460 метр авто замын хөдөлгөөнийг энэ сарын 15-наас хязгаарлаж, 25-ны 06.00 цагт нээхээр төлөвлөж байгаа юм байна.
"Хансуун зам" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа уг замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд тролейбусны эцсийн буудал орчмын зам буюу "Нэхий плаза" төвийн баруун хойд уулзвараас 3,4 дүгээр хорооллын эцсийн уулзвар хүртэлх 280 метр авто замыг энэ сарын 25-ны 06.00 цагт хааж, зургадугаар сарын 01-ний 20.00 цаг хүртэл хучилтын ажил хийж нээх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ