Аврах гал унтраах 18 дугаар ангийн барилгын нээлт боллоо

img

  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 18 дугаар ангийн барилгын нээлт өнөөдөр боллоо. Тус анги 1954 онд бөөний худалдаа, бараа баазын агуулахыг галын аюулаас хамгаалах үүрэгтэйгээр байгуулагдаж байсан энэ анги 40 гаруй бие бүрэлдэхүүнтэй, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг болзошгүй гал түймрийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах,  хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгууллаж ажилладаг.  Тухайлбал тус ангийн хамт олон жилд дунджаар 25-30 орчим хүний амь нас, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 3-4 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн тус ангийн барилга нь 1-2 өрөөтэй 10 айлын орон сууцтайгаар баригдсан нь албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон ажил болж байна. Шинэ орон сууцанд орж байгаа зарим албан хаагчид энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос байрны түлхүүрээ гардлаа. Гал унтраах 18 дугаар ангийн барилгыг улсын төсвийн нийт 1 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд Ховд аймгийн Булган, Дорноговь аймгийн Замын Үүд, Айраг, Баянзүрх дүүргийн Гацуурт тосгонд гал унтраах ангиуд шинээр баригдаад байна. Мөн Багахангай дүүрэг, Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн Бэрх суманд шинээр гал унтраах анги байгуулагдах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-13